Wednesday, October 07, 2009
МОНГОЛЧУУД дэлхий дээр Германчуудын дараа орох хамгийн RACIST хүмүүс үү?? !!
Racist, Racism гэж арьс өнгөөр ялгаварлах үзэл гэж орчуулагддаг ч ..
жинхэнэ утга нь, үндэс угсаа, гарал үүсэлээр нь ялгаварлах (ялгаварлан гадуурхах) үзэл гэсэн илүү өргөн хүрээтэй.
Монголчууд ер нь яс юман дээрээ одоо үед дэлхий дээр байгаа хамгийн racist хүмүүс юм шиг санагдах юм.
Ийм үзэл бол бараг эрт үед л хамгийн зөв байсан байх.. тэгээд сүүлд Германчууд Еврей үндэстэнийг ийм үзэлээр гадуурхаж хоморголож алсан нь, одоо хүртэл хамгийн аймшигтай, бас уучламгүй зүйл байж, одоо хир нь Германчуудыг дэлхий нийтээрээ буруутгахад хүргэж, ийм үзэлтэнгүүд хоцрогдож, өөрсдөө гадуурхагдах болсон.
Гэтэл Монголчууд, эргэн тойрныхоо улс үндэстэн (Хятад, Солонгос, Япон, г.м.), бас Монголд байгаа гадаадуудыг, төдийгүй өөрсдийн ах дүү үндэстэнгүүд (Өвөр Монгол, Казак, Уйгар, Буриад, г.м.) -ийг ямар ч ухаангүй үзэн ядаж, гадуурхах юм.
Racism бол өнөө цагт хоцрогдсон үзэл!
Үндсэрхэг үзэл гэдэг бол өөрийн үндэстэнээ хайрлах үзэл болхоос, бусад үндэстэнүүдийг үзэн яддаг үзэл биш.
Friday, August 07, 2009
Хүүxдүүддээ төвд биш МОНГОЛ нэр өгцгөөе !
арай залуу үеийн зарим түгээмэл төвд нэрнүүд:
Бадам (Бадамцэцэг, Бадмаа ...)
Сүрэн (Бямбасүрэн, Мягмарсүрэн)
Дулам - Дуламсүрэн ..
Чимэд,
гэх мэт.. дэндүү их байдаг даа.
Ер нь төвд нэрнүүдийн утгийг бид сайн мэддэггүй.
харин Монгол нэрнүүд Монгол утгатай (мэдээж), тэгээд ойлгогдоно.
жишээ нь:
- Баяр
Жаргал,
Цэнгэл
Гэрэл
Туяа
Баатар
Сүх
..гэх мэт...
зарим хүмүүс анзаардагчгүй, аль нь төвд аль Монгол нэр болохыг нь ч мэддэггүй болхоор ингэж жишээ татлаа.
Tuesday, July 28, 2009
Хүн бичнээс үүссиймуу?
Thursday, July 16, 2009
The Two Horses Of Genghis Khan
The Story of the Weeping Camel, The Cave of The Yellow Dog гэсэн кинонуудыг найруулан гадаад дотоодын олон кино festival-аас өндөр үнэлгээ авч шагнал хүртэж байсан Даваагийн Бямбасүрэнгийн шинэхэн уран бүтээл болох The Two Horses Of Genghis Khan киноны анхны trailer-ыг хүргэж байна
itismovie.blog
Thursday, June 25, 2009
Tuesday, June 09, 2009
“Монгол ноолуураар дэлхийг гоёцгооё” бизнес төлөвлөгөөний уралдаан

Гоёо ХХК нь 1993 оноос ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд ноос, ноолуураар анхан шатны боловсруулалт хийхээс эхлэн сайн чанарын бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Итали, Герман улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон орчин үеийн үйлдвэртэйгээр Монголын зах зээлд тэргүүлэхийн зэрэгцээ Европ, Хойд Америк, Азийн олон орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Уг уралдаан нь Гоёо брэндийн бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой шинэ улс орон, зах зээлийг нээн илрүүлэх, тухайн улсад суралцаж байгаа Монгол оюутнуудтай хамтран ажиллаж, тэднийг дэмжих зорилготой.
Уралдаанд тавигдах шаардлага:
Бизнес төлөвлөгөө нь зах зээлийн судалгаа, маркетингийн бодлого, санхүүгийн тооцоо зэрэг бизнес төлөвлөгөөнд байх шаардлагатай хэсгүүдийг бүрэн агуулсан, үнэн зөв мэдээлэлтэй байна. Мөн бизнес төлөвлөгөөг бичихдээ Монгол, Англи, Орос хэлний аль нэгийг сонгоно.
Уралдааны болзол:
1-р байр: $1000 ба ажлын санал
2-р байр: Ажлын санал
Бизнес төлөвлөгөөг хүлээн авах хугацаа:
2009 оны 07-р сарын 5-ны өдрийг хүртэл доорх имэйл хаягаар хүлээн авна. Материалаа илгээхдээ өөрийн товч мэдээлэл буюу CV-гээ хавсаргана уу.
Уралдааны дүнг 2009 оны 8-р сарын 10-ны дотор Гоёо компанийн вэбсайтаар зарлах болно. Тодруулах зүйлсээ доорх хаягаар тодруулна уу:
www.goyo.mn
Wednesday, December 17, 2008
ХОГ

Thursday, October 30, 2008
Crop Circle in Mongolia
Нөгөө харь гаргийнхан хийгээд байна гэлцдэг тарайн талбай дээрх янз бүрийн геометрийн логик дүрснүүд байдаг даа. Гэхдээ яг харь гаргийнхан хийсэн нь батлагдаагүй л дээ. Харин ихэнхийг нь хүмүүс урладаг болох нь тогтоогдсон байсан. за тэр ч яахуу.


