... Монголын "Алтан Ураг" эд нар шиг хамтлаг дуучид хурдхан шиг дэлхийн хөгжмийн зах зээлд нэрд гараасай.
2008-06-05
Морин хуур, уртын дуу
Монголын маань 2 бахархал болсон Морин хуур, уртын дуу-г хятадууд Өвөр Монголоор далимдуулж их булаацалдах болсон. тэгсэн бүр моринхуур.ком , уртындуу.ком гэсэн албан ёсны (.ком) домэйн-уудыг аль хэдийн авчихсан ч байх шиг. энэ Өвөр Монголчууд өөрсдөө хийcэн сайт болов уу, эсвэл Хятад цаанаас нь ингэж хийлгэсэн болов уу.!
2008-04-05
Байгалийн цаг
Доорхыг уншаад, хүн байгалийн цагаар унтаж байвал эрүүл мэнд зөв голдиролдоо орж, урт наслах юм байна гэж бодлоо. Өөрөөр хэлбэл, нар жаргахад унтаад, нар мандахад босож сурвал хэрэгтэй юм шиг байна шүү. Нар жарганаа гэдэг чинь байгалийн гэрэл унтарч, нар мандахад гэрэл асч байгаа гэсэн цаанаасаа зохицуулагдсан эд шиг байгаа юм.
Мелатониныг боловсруулдаг булчирхай тархинд байдаг. Мелатонин өдөр шөнө ээлжлэхэд бие организмын дасан зохицолд тусалж, өвөл болоход амьтдыг ичээнд нь оруулж, шөнө биднийг оронд маань оруулдаг. Биднийг гүн нойрондоо байх үед мелатонин ажилдаа орж, эд эсийг сэргээж, өвчилснийг нь анагааж, эрхтнүүдийг маань бэхжүүлж байдаг ажээ. Мелатонин нь эд эс, ДНК-г задалж байдаг чөлөөт тогтвортой тогтворгүй молекулуудыг хамгийн хүчтэй шингээгч, исэлдэлтийг эсэргүүцэгч, байгалийн хамгийн хүчтэй дархлаа тогтоогч юм. Оросын ШУА-ийн өндөр наслалтыг судлах нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Владимир Анисимов тайлбарлахдаа “Хэрэв энэхүү гормоныг ялгаруулагч булчирхайг биологийн цагтай зүйрлэвэл, мелатонин нь түүний явалтыг хангагч дүүжин нь юм. Дүүжингийн савлалтын далайц буурахад аажимдаа цаг зогсдог шүү дээ” гэжээ. Нас ахихын хэрээр гормоны ялгаруулалт буурна. “Дүүжингийн” савлагаа улам сулран суларсаар, элдэв өвчинд өртөмтгий болж, хөгшрөлт эхэлнэ. Энэ бол хөгшрөлтөд нөлөөлөх нэлээд гол хүчин зүйлсийн нэг юм. Лабораторийн амьтад дээр хийсэн туршилтаас үзэхэд, өдрийн гэрэлтэй байх хугацааг нь зохиомлоор уртасгахад, амьтдын эд эсүүд нь гэмтэж, хөгшрөлтийн үйл явц хурдасч байв. Ингэж туршилтын амьтдын мелатонин боловсруулах хэмнэлийг зохиомлоор алдагдуулахад амьдрах хугацаа нь 20 хувиар хорогдож байжээ.
Италийн доктор У.Пьерпаолли тэргүүтэй эрдэмтдийн хийсэн туршилтаар хөгшин амьтдад мелатонин хийхэд тэдний амьдрах хугацаа 25 хувиар уртасч байсан байна.
Хүмүүс дээр иймэрхүү туршилт хийгээгүй боловч, дээрхийг баталж байгаа томоохон судалгааны ажлууд байна. Жишээлбэл, байнга шөнийн цагаар ажиллаж байгаа хүмүүс мелатонины архаг дутагдалд орсон байдаг. Үүний улмаас эдгээр хүмүүс зүрхний титэмт судасны өвчин, цусны даралт ихсэх, судас хатуурах, таргалалт зэрэг өвчинд нэрвэгдэх эрсдэл ердийн хүмүүсээс 40-60 хувь илүү байдаг гэнэ. Энэ бүх хүчин зүйлс хүний амьдралыг богиносгож байдаг ажээ.
Та шөнө дөл болтол компьютерийн дэргэд сууж, үүр цайтал ном уншин эсвэл шөнөжин нойроо хугаслан зугаа цэнгэл хөөж байна уу? Зөөврийн гэрлээ асаалттай нь юмуу эсвэл цонхны хөшгөө таталгүй их хотын шөнийн гэрэлд унтаж байна уу? Хэрэв тийм бол шаардлагатай хэмжээний мелатонин хэмээгч гормоноо таны бие организм аваагүй гэдэгт итгэлтэй байж болно. Чухамхүү илүүдэл гэрэлтүүлэг нь том хотуудын оршин суугчдын амьдралыг богиносгох бас нэг хүчин зүйл болж байна гэж эрдэмтэд үзэж байна. Тийм болохоор “гэрлийн бохирдол” гэсэн тусгай нэр томъёо хүртэл хэрэглэх болжээ.
Залуу байхад энэ бүхэн эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй боловч байгалийн жамаар мелатонины боловсруулалт буурах үед нойр муудах, ядаргаанд орох зэрэг асуудал үүсдэг байна.
Урт наслалтын гормон
Олон төрлийн өвчин, хортой хоргүй хавдар, наснаасаа эрт хөгшрөх, стресс зэргээс биднийг хамгаалж байдаг гормон болох мелатонины хоногийн хэрэгцээний 70 хувь нь чухамдаа шөнийн цагаар боловсруулагдаж байдгийг судалгаагаар тогтоожээ.Мелатониныг боловсруулдаг булчирхай тархинд байдаг. Мелатонин өдөр шөнө ээлжлэхэд бие организмын дасан зохицолд тусалж, өвөл болоход амьтдыг ичээнд нь оруулж, шөнө биднийг оронд маань оруулдаг. Биднийг гүн нойрондоо байх үед мелатонин ажилдаа орж, эд эсийг сэргээж, өвчилснийг нь анагааж, эрхтнүүдийг маань бэхжүүлж байдаг ажээ. Мелатонин нь эд эс, ДНК-г задалж байдаг чөлөөт тогтвортой тогтворгүй молекулуудыг хамгийн хүчтэй шингээгч, исэлдэлтийг эсэргүүцэгч, байгалийн хамгийн хүчтэй дархлаа тогтоогч юм. Оросын ШУА-ийн өндөр наслалтыг судлах нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Владимир Анисимов тайлбарлахдаа “Хэрэв энэхүү гормоныг ялгаруулагч булчирхайг биологийн цагтай зүйрлэвэл, мелатонин нь түүний явалтыг хангагч дүүжин нь юм. Дүүжингийн савлалтын далайц буурахад аажимдаа цаг зогсдог шүү дээ” гэжээ. Нас ахихын хэрээр гормоны ялгаруулалт буурна. “Дүүжингийн” савлагаа улам сулран суларсаар, элдэв өвчинд өртөмтгий болж, хөгшрөлт эхэлнэ. Энэ бол хөгшрөлтөд нөлөөлөх нэлээд гол хүчин зүйлсийн нэг юм. Лабораторийн амьтад дээр хийсэн туршилтаас үзэхэд, өдрийн гэрэлтэй байх хугацааг нь зохиомлоор уртасгахад, амьтдын эд эсүүд нь гэмтэж, хөгшрөлтийн үйл явц хурдасч байв. Ингэж туршилтын амьтдын мелатонин боловсруулах хэмнэлийг зохиомлоор алдагдуулахад амьдрах хугацаа нь 20 хувиар хорогдож байжээ.
Италийн доктор У.Пьерпаолли тэргүүтэй эрдэмтдийн хийсэн туршилтаар хөгшин амьтдад мелатонин хийхэд тэдний амьдрах хугацаа 25 хувиар уртасч байсан байна.
Хүмүүс дээр иймэрхүү туршилт хийгээгүй боловч, дээрхийг баталж байгаа томоохон судалгааны ажлууд байна. Жишээлбэл, байнга шөнийн цагаар ажиллаж байгаа хүмүүс мелатонины архаг дутагдалд орсон байдаг. Үүний улмаас эдгээр хүмүүс зүрхний титэмт судасны өвчин, цусны даралт ихсэх, судас хатуурах, таргалалт зэрэг өвчинд нэрвэгдэх эрсдэл ердийн хүмүүсээс 40-60 хувь илүү байдаг гэнэ. Энэ бүх хүчин зүйлс хүний амьдралыг богиносгож байдаг ажээ.
Та шөнө дөл болтол компьютерийн дэргэд сууж, үүр цайтал ном уншин эсвэл шөнөжин нойроо хугаслан зугаа цэнгэл хөөж байна уу? Зөөврийн гэрлээ асаалттай нь юмуу эсвэл цонхны хөшгөө таталгүй их хотын шөнийн гэрэлд унтаж байна уу? Хэрэв тийм бол шаардлагатай хэмжээний мелатонин хэмээгч гормоноо таны бие организм аваагүй гэдэгт итгэлтэй байж болно. Чухамхүү илүүдэл гэрэлтүүлэг нь том хотуудын оршин суугчдын амьдралыг богиносгох бас нэг хүчин зүйл болж байна гэж эрдэмтэд үзэж байна. Тийм болохоор “гэрлийн бохирдол” гэсэн тусгай нэр томъёо хүртэл хэрэглэх болжээ.
Залуу байхад энэ бүхэн эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй боловч байгалийн жамаар мелатонины боловсруулалт буурах үед нойр муудах, ядаргаанд орох зэрэг асуудал үүсдэг байна.
Д.Ариун
gogo.mn -ees
2008-03-27
Earth Hour 2008
2008 оны 3-р сарын 29-нд үдээс хойш 8 цагт (8.pm) дэлхийн хүмүүс маань амьдарч байгаа эх дэлхийдээ нэг цагийг (60 минут) зориулах гэж байгаа юм байна.

Ингэхдээ бүтэн нэг цагийн туршид дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа түр зогсоон дэлхийн дулаарал, байгалийн бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулах гэнэ.
Энэ үйл ажиллагаа нь 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд, өнгөрсөн жил анх удаа Австралид зохион байгуулагдахдаа Сиднэй хотын агаарын бохирдолыг 5%-аар багасгасаж, цахилгааны хэрэглээ10.2%-аар буурсан байна. Өнгөрсөн жил 2270 байгууллага, 68506 хувь хүн оролцсон бол, энэ жил (3-р сарын 28-ны өдрийн байдлаар) 18,562 бизнэсийн байгууллага 253,020 хүн оролцохоо мэдэгджээ.
Энэ үйл ажиллагаанд оролцож байгаа компаниуд нь дэлхийнхээ эрүүл байдлын төлөө хувь нэмрээ оруулахын хажуугаар өөрсдийн нэрийг олонд дуулгаж, хэрэглэгчид, ард иргэдийн дунд сайн нэр хүнд олох гэсэн давхар стратеги ч мөн явагдаж байгаа юм.
УБ хот маань энэ үйл ажиллагаанд оролцоод дараа гарах үр дүнг нь харвал ямар ч байсан эерэг тоо гарах нь маргаан үгүй.
Уг нь оролдоод үзвэл ...
2008-03-11
ХАВАР ИРЛЭЭ ШҮҮ ЗАЛУУСАА! ХАНЦУЙГАА НЭГ ШАМЛАХ УУ ?!
Энэ 60 настай өвөөгийн ярианаас авууштай, бодууштай юм ямар их байна гээч!
Баянзүрх дүүргийн Тээвэрчдийн гудамж буюу бидний нэрлэж заншсанаар зүүн дөрвөн замаас хойш Мамбадацан хийд рүү өгссөн төв зам байдаг. Энэ замын баруун талд 11а байрны ойр орчноо тэтгэврийн хөгшин өөрийн зардлаар зүлэг, мод тариад нэлээд удаж байгаа гэж сонсоод тэр буянтантай уулзлаа.
-Сайн байна уу? -Та өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач. Хэзээнээс ойр орчнынхоо ногоон бүсэд анхаарал тавих болов?
-Намайг Ц.Дашжамц гэдэг. Говь-Алтай аймгийн Тайшир сумынх. Цэргийн газар ажиллаж байгаад тэтгэвэрт гараад 11 жил болж байна. Армийн бэлтгэл дэд хурандаа. Нас 60 дөхөж явна. Эхнэр, гурван хүүхэдтэй. Манайх энэ байранд 2002 онд нүүж орсон юм. Социализмын үед тарьсан хэдэн улиасыг эс тооцвол ямарч зүлэг, цэцэг, мод байхгүй шороо тоос бужигнасан газар байсан. Тэгээд л байрныхаа ойр орчмыг тохижуулах тал дээр анхаарал тавьж эхэлсэн. Ах нь улсын хөрөнгөөр хоёр ч сургууль төгссөн учраас улсдаа өртэй гэж бодож явдаг шүү. Ногоожуулах ажил иргэн бүрийн ажил гэж би боддог. Ганц дан СӨХ-ийн ажил биш юм.
-Цэргийн байгууллагад ажиллаж байсан танд мод, цэцэг тарих талаар мэдлэг хэр байв даа?
Эхэндээ ч нээрээ мэдлэг байгаагүй. Энэ талын ном, сонин, сэтгүүл цуглуулж зарим нэг хүнээс зөвлөгөө авч ажлаа эхэлсэн. Одоо бол хэрийн агрономичоос дутахааргүй туршлага хуримтлуулсан гэж болно.
-Энэ хугацаанд хэчнээн хэмжээний газрыг хэдэн төгрөгөөр зүлэгжүүлж мод тарьсан бэ?
-Нийтдээ нэг га орчим газрын хөрсийг боловсруулж мод, зүлэг, цэцэг тарьсан. Төмөр хашаа хийж хамгаалсан, мөн зарим нэг газрыг цементэлсэн. Ойролцоогоор найман сая орчим төгрөгийн зардал гаргасан.
-Нууц биш бол энэ мөнгийг яаж олдог вэ?
-Тэтгэвэрт гарснаасаа хойш мөнгө олох гэж олон төрлийн бизнес хийж үзсэн.
Микроавтобус барилаа. Мөн Туулын эрэг дээр явуулын цайны газар нээж хуушуур хийсэн. Дарь-Эхэд машиний гарааш барьж, Да хүрээ захад хүний дэлгүүр ажиллуулж байсан гээд яривал олон юм байна. 100-н айлын паспортын хэлтсийн баруун талд ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй байх үед анх хашаа авч вагончик тавиад сэлбэгийн дэлгүүр, цайны газар нээж ажиллуулж байсан. Тэнд одоо маш олон хүний бизнесийн орчин болж амьдралыг нь тэтгэж байна. Хүүхдүүд миний бизнесийг үргэлжлүүлж байгаа. Амьдралын энгийн хэрэгцээтэй илүү гарсан хэдэн төгрөгөө энэ ажилдаа зориулдаг юм. Мөнгийг би ямар өвөртлөөд үхэх биш үр хүүхдүүдийнхээ амьдрах орчныг сайжруулъя л гэж бодох юм. Хүүхдүүд шороо тоосгүй газар тоглож гүйлдэж байгааг хараад сэтгэл тэнэгэр явдаг. Би ч гэсэн ач зээгээ тоглуулаад ногоогоо усалж байхад сайхан үнэртээд сэтгэл тэнэгэр байдаг юм.
-Таны хийсэн энэ их ажлыг оршин суугчид болон дээд газар ойлгож, дэмждэг үү?
-Одоо үеийн хүүхэд залуучууд цэцэг таслаж, мод хугалахгүй их ухамсартай болсон. Энэ л миний хувьд их том шагнал болдог. Манай байрны нэг залуу миний энэ ажилд гар бие оролцон тусалдагт баярлаад түүнд тэтгэврээ өгчихдөг юм. Мөн дүүргээс их дэмждэг. Чингис хааны 800 жилийн ойн медаль, Нийслэлийн 365 жилийн ойн шагнал, болон мөнгөн шагналаар шагнасанд их баярлаж явдаг.
-Одоогоор таны хийж байгаа ажил юу вэ?
“АПУ” ХХК-аас “Амьдрах орчноо сайжруулъя” төслийн уралдаан зарласан. Энэ уралдаанд өөрийн хийсэн хэдэн жилийн ажлаараа оролцож байгаа.
-Гадаа хүлэмж байсан. Энэ бас таны хийсэн ажил мөн үү?
-Тийм ээ. Энэ хүлэмжинд 6000 орчим цэцэг үрслүүлж өөрөө хэрэглээд зогсохгүй Сансар хорооллын СӨХ-үүдэд тараасан.
-Та энэ модны суулгац, үрээ хаанаас авдаг вэ?
-Сэлэнгийн Шаамараас авдаг. Мөн хороо дүүргээс ч өгдөг. Сонинд ярилцлага өгч байгаагаа ашиглаад үргэлж бодож явдаг зүйлээ хэлмээр байна.
“БНСУ-д жилдээ нэг удаа бүх нийтээр мод тарих өдөр болдог юм гэсэн. Монголд ийм хөдөлгөөн өрнүүлмээр байна. Хүн бүр мод тарих завгүй байдаг ч бизнесмэн, эрх мэдэл бүхий хүмүүс над мэтийн хүмүүст хандвал хамтарч ажиллахад бэлэн байна. Миний утас: 99759980, 460228 Мод тарих, орчноо цэцэрлэгжүүлэхэд мэдлэг дутвал надад хандаарай.
-Таны сэтгэл дундуур явдаг зүйл юу вэ?
-Гадаад дотоодын хөрөнгө оруулалт гээд ганц хоёр өдөрт л бужигнаад мод тарьчихдаг. Энэ бол учир дутагдалтай юм. Тэгээд тарьсан зарим мод нь ургахгүй үхчихдэг. Модыг анх тарихдаа хөрсний боловсруулалтаа сайтар хийж тарьчихаад түүнийгээ марталгүй арчилж хашаа хамгаалалт сайн хийхгүйн улмаас ялангуяа өвөлд, мод гэмтэж их хугардаг. Өвөл нь зам хальтиргаатай байна гээд замруу давс цацдаг. Энэ давстай цасаа цэвэрлэх нэрийдлээр мод зүлэг ургах газар луу хийчихдэг нь маш буруу юм аа. Миний энэ ажилд хань ижил үр хүүхдүүд оролцож тусалж дэмждэгт их баярладаг. Бүх ажлыг би ганцаараа хийчихээгүй юм. Ингээд энэ бүхний эцэст бид бүгдээрэй Улаанбаатараа ногоонбаатар хот болгох боломж бид бүхэнд байна гэдгийг дахин дахин хэлмээр байна.

2008-02-23
Ганц эелдэг үг бүтэн өвлийг дулаан байлгаж чадна
БНСУ–д суралцагч Монгол Оюутны Холбоо (СМОХ)-оос зохион байгуулж байсан доорх гарчиг бүхий зохион бичлэгийн уралдаанд бичиж байсан эссэгээ хуваалцъя:
“Монгол улсын хөгжлийн төлөө хилийн чанадад сурч буй миний хэлэх үг”
Монгол улсын маань хөгжилийн төлөө олон ч жил олон ч хүн ярьсаар ирж байна. Мэдээж тэр их ярьсан хүмүүс дотор дорвитой юм хийж бүтээсэн нь цөөнгүй байгааг дурьдах юун. Гэхдээ дорвитой хийгдсэнээсээ дорвигүй хийгдсэн ба ор хийгдээгүй нь их болоод өдийг хүртэл бид ярьсан хэвээр л байгаа хэрэг биз. Ингэж их ярихдаа бид зөвхөн улс төр, эдийн засаг гэх мэт нийгмийн хөгжилийн талаар л үргэлж авч хэлэлцдэг. Харин энэ удаа байнга яригддаг нийгмийн хөгжилийн талаар биш хүн ардын, иргэн хүний хөгжлийн талаар цухуйлгая гэж бодлоо. Улс төрч, эдийн засагчдад хандаж биш, өөрийн адил бусад иргэн хувь хүмүүстээ хандаж бичье гэж зорилоо.
“Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн мөн” гэсэн хуучирсан гэж хэлж болох үг байдаг. Энэ үг тухайн социалисмынхаа үед бол үнэн үг байсаан. Харин өнөө үед “Нийгэм бол хүний бүтээгдэхүүн” гэж ярих болж ээ. Өөрөөр хэлбэл, ард түмэн бид нар улсын маань толгойд байгаа хүмүүсийн нийгмээ хөл дээр нь босгох цагийг хүлээгээд, тэдний юу буруу хийж байгааг нь хараад, юу хийхгүй байгаад нь бухимдаж өөрсдийнхөө нервийг барж, эд эсээ үхүүлж байхын оронд, энэ нийгмийг бүрдүүлж байгаа эздийн хувьд бид өөрсдөө энэ нийгмээ өөрчилж, сайжируулж, өөрсдөө сайн сайхан нийгмээ “бүтээх” цаг болж ээ.
Яаж вэ гэхийн өмнө яагаад вэ гэсэн асуултанд хариулья. Улс орны хөгжлийн талаар яригдах үед эдийн засаг, улс төр нийгмийн асуудлуудын талаар ярих нь мэдээж байх ёстой зүйл. Гэвч өөр бас нэг өнцөгөөс хараад үзвэл, материаллаг байдлын хувьд бол Монгол маань тусгаар тогтносон улс болсоноосоо хойш өдийг хүртэл хөгжөөгүй биш мэдээж хөгжисөн, дэвшсэн. Бид ардчилал гэгч шинэ “соёл иргэншил”-д алхан орж, зах зээл гэгчид нь хөл тавьсанаар гэнэтийн өөрчлөлтөд өртөж одоо ийм зутруу байдалтай байгаа гэж мэддэг хүмүүс нь оношлоод байгаа шүү дээ. АНУ ч цагтаа 1930-аад оны үед эдийн засгийн их уналтад орж л байсан. Тиймээс аль ч улс оронд хөгжил шууд ирчдэггүй, замнах ёстой замаа туулаад явна. Бид ч мөн туулаад л явж байна, хөгжөөгүй биш хөгжөөд л явж байгаа.
Улс орны хөгжөөгүй байгаа, төр засагчидын уйваагүй байгаа байдлаас болж Монголын ард иргэд дор бүрдээ уур уцаартай, бухимдалтай ажиллан аж төрж байна гэж олон хүмүүс үзээд байгаа. Харин иргэн та улс орны энэ байдлыг харж хоосон гасалж, уур бухимдлаа өөртөө болон өрөөлд гарган ийнхүү өдөр бүрийг бүрхэгээр өнгөрөөх хэрэгтэй гэж үү?! Таны ингэж өнгөрөөсөн өдөрүүд эцэст нь таныг ямар ч хэрэггүй зүйлд санаагаа зовоон сэтгэл хангалуун бус буюу аз жаргалгүй амьдралаа өнгөрөөхөд хүргэнэ шүү дээ. Ингэж санаа зовох нь яагаад ямар ч хэрэггүй зүйл вэ гэсэн гэхээр, өмнө хэлсэний адил, та санаа зовсон ч бай зовоогүй ч бай улс маань хөгжих л болно. Хөгжиж байгаа энэ цаг үед амьдарч байгаагийн хувьд та бид энэ хөгжилд нь оролцож ч болно, эсвэл өөр хэн нэгэн хийх л болно. Хэн ч хийсэн бай та өөрийн энэ амьдралаа бүрхэг биш гэгээлэгээр өнгөрөөх хэрэгтэй. Та бид хамтдаа энэ нийгмээ бүрхэг биш гэрэлтэй байлгах хэрэгтэй. Харин яаж вэ?
Иргэн хүн та оюутан залуу нэгэн байж болно эсвэл нийтийн тээврийн мөнгө хураагч нэгэн байж болно. Та жижиг бизнес эрхлэгч байж болно эсвэл банкны үйлчилгээний ажилтан байж болно. та хэн ч бай, энэ нийгмийн уур амьсгалыг дулааруулья гэвэл өдөр тутмын жижиг үйлдлүүдээс л та бид эхлэх нь зүйтэй. Энэ жишээнүүд дээр аваад үзье л дээ. Залуу та “яс юман дээрээ” төрийн буруугаас болж биш өөрийнхөө залхуурлаас болж мөнгөгүй автобусанд орж ирчээд кондуктортай зодолдож хоёр биенээ зовоох хэрэгтэй юу? Та кондуктор ч мөн ялгаагүй ядарсан нэгнийг автобуснаасаа өшигчин гаргаж, хэрүүлч хүний жишээ загвар болж яригдах нь сайхан гэж үү? Мөн банкны ч бай юуны ч бай нийтийн үйлчилгээний байгууллагын ажилтан та амьдрахын төлөө зүтгэж байгаа ард иргэдийнхээ алтан цагаас нь хороож дэмий хүнд суртал гаргахын шалтгаан нь яг юу вэ? Бизнес эрхлэгч эсвэл дэлгүүр ажиллуулагч та нийгмийнхээ байдалд сэтгэл дундуур байгаа хэрэглэгч иргэддээ яагаад халуун дотноор эелдэг үйлчилж болохгүй гэж. Энэ хэдхэн жишээг базаад, нэг үгээр хэлвэл, нэг хип хоп дуучины дуулсанаар бид “Баярлалаа гэж хэлэх болгонд сүртэй юм гэж шоолж, Уучлаарай гэдэг үгэн дээр хорголоо тоолж” байдаг. Энэ энгийн жишээнүүд бол зүгээр нэг бидний өдөр дутмын харилцааны соёл төдийхөн биш юм, энэ бол иргэн хүний ХӨГЖИЛ, энэ бол бидний амьдарч байгаа нийгмийн ч ХӨГЖИЛ мөн.
Ирээдүйгээ эерэгээр төсөөлж амьдрах нь, ирээдүйгээ сөрөгөөр бодож амьдрахаас хэд дахин илүү үр дүн, амжилтыг авчирдаг гэдэг бол яах аргагүй үнэн үг. Тиймээс бид бүгд маргаашаа сайхнаар бодож өдөр бүрийг эерэг байлгаж, бусадтай халуун дулаанаар харьцаж, өөрсдийн ажил амьдралаа ийн хэвшүүлж чадвал та бидний хувийн амьдрал, бидний болон үр ач нарын маань нийгэм, амьдрах орчин сайн сайхан болох нь гарцаагүй.
Та ганцаараа үүнийг хэрэгжүүлээд, бусад нь хийхгүй бол яах вэ гэж бүү бодоорой. Та ингэж эерэг дуулаан байдалтай байсанаар ядаж л та өөрөө энэ амьдралын өдрүүддээ бухимдалгүй байх болно. Таны ойр дотныхон ч таны тэрхүү дотоод дулааныг чинь авах болно, бас суралцах болно. Цаашлаад тэд бусаддаа ч нөлөөлнө. Бодит байдал дээр, хэрэв та ингэж байж чадвал таны дэлгүүрт илүү их худалдан авагч ирэх болно, та ч баяртай, тэд ч баяртай байна. Хэрэв та ийм сэтгэлээр хоол хийдэг бол таны гуанзанд илүү олон хүн орж ирдэг болно. Та ч амжилттай байна, таны сайхан сэтгэлээр хийсэн хоолыг идсэн иргэд ч ажилаа хийхдээ эрч хүчтэй байх болно. Тиймээс “гоочлох тусам нь би улам өнгө орон гялалзах болно” гэдэг шиг та одоо байгаа нийгэмд дийлдэлгүй, өөрийнхөө болон таныг хүрээлэн байдаг бусдынхаа эерэг дулаан уур амьсгалтай амьдралын төлөө улам өнгө орж, өөдрөг байн гялалзаарай.
Тиймээ, бид нийгэмдээ дийлдэж, энэ болохгүй байгаа нийгмээсээ болж өөрсдийн амьдралаа бүрхэг, сэтгэл дундуур байлгаж, нийгмийнхээ бүтээгдэхүүн нь байх биш, бид өөрсдөөсөө эхэлж, өөрсдийн орчин тойрондоо нөлөөлж, ингэснээрээ энэ нийгэмдээ гэрэлтэй сайхан амьпралын үрийг тариж, бусадтайгаа хамт түүнийгээ ургуулан, энэ нийгмээ өөрсдийн бүтээгдэхүүнээ болгох цаг ирсээн.
“Ганц эелдэг үг бүтэн өвлийг дулаан байлгаж чадна”
~ Япон ардын зүйр үг ~
тэгвэл,
"Та бидний ганц ЭЕРЭГ үйлдэл бүхэл бүтэн нийгмийг ч дулаан болгож чадна"

2008-01-29
ТЭНГЭР ШИГ БАЙ
Доорх шүлгийг өмнө нь хальт л сонсож байснаас бүтнээр нь уншиж байсангүй. Саяхан нэг найз надруу явуулсаныг нь залхууралгүй бүтнээр уншаад үзвэл их гоё шүлэг шиг санагдлаа. Та мэдэх байх.
ТЭНГЭР ШИГ БАЙ
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
О.Дашбалбар

2007-11-08
Гаж Жишгүүд 2
Монголд маань ажиглагддаг зарим нэг "гаж" гэж хэлж болох зүйлсийн талаар өмнө нь нэг бичиж байсым. Тэгээд үргэлжлүүлнэ гэж хэлснээрээ хэдхэн зүйл нэмье.
- Эмнэлэгт уг нь эмчлүүлэх гэж очдог байтал, харин ч эсрэгээрээ өвчин аваад буцдаг болж ээ:
Манай эмнэлэгүүдийн эрүүл ахуйн байдал хангалттай сайн биш, дээр нь эмнэлэгт дандаа өвчинтэй хүмүүс очдог болхоор эмнэлэг гэж төрөл бүрийн өвчний нянгуудаар дүүрсэн газар болдог бололтой юм. Тэгээд эмчлүүлэх гэж очсон өвчтэй, сул дорой биетэй хүмүүс өвчин дээрээ нэмээд өөр өвчин тусчихдаг гэнэ. сануулж хэлхэд, ялангуяа ханиад хүрсэн биеийн эсэргүүцэл сул байх үедээ тэдгээр чанаргүй эмнэлэгүүдээр явах нь дэмий гэнэ шүү.
- Их дээд сургуульд, бүр дунд сургуульд ч ялгаагүй оюутан сурагчид маань хичээлийг биш авилгалыг сураад төгсөх юм:
Бид нар авилга, хээл хахууль гэхээр л нөгөө муу улс төрчид, төсвийн байгууллагийн ажилчидыг л дурьддаг. Тэд их хэмжээгээр авилга авдаг бол, манай нөгөө ардын багш нар чинь олуулаа авилга авч нийт хэмжээгээрээ нөгөө хэдтэйгээ хүчтэй өрсөлддөг байна. Бас дээр нь мэргэжлийн авилгачдыг бэлтгэж байна. Монголын аймаг хотуудад хийсэн нэгэн судалгаагаар, судалгаанд хамрагдагч нийт авилга өгөгчдийн 36% нь "багш"-д авилга өгсөн гэсэн гэнэ.
- Машинд нь суухдаа аваарын бүсээ бүсэлвэл "сүртэй Сүнжидмаа вэ" гэсэн нүдээр харах нь элбэг байдаг шүү. Монгол хүний гүндүүгүй зан гээл юм болгон дээр тэр зангаараа хандах гээд байдаг бололтой:
Нэг удаа такси бариад, урд суудалд нь сууж бүсээ бүсэлвээ. Тэгээд таксинаас буугаад хартал цагаан цамц маань бүслүүрний ороор хав хар болчихсон байж билээ. Тэгээд бодхоор бараг хүн болгоны сууж байдаг таксинд бүслүүр ашигладаггүй юм бол үлдсэн хичнээхэн хувь нь аваарын бүслүүрийг аврах бүслүүр ёсоор нь ашигладаг юм бол доо. Энд нэмээд дурьдхад, үүнд тэр гүндүүгүй зангаас гадна "санаа зовох" буюу нэрэлхүү зан бас нийтлэг байдаг байх.
- Давсаг чангатайгаас гадна, заваан "цэвэрч" Монголчууд
Даяарчлалд хөл тавьсан ч, жорлон дээрээ зогсдог Монголчууд:
УБ-д нийтийн бие засах газар олох гэсээр "ЮБи"чүүд (Улаанбаатарчууд [нээрээ нэрээ өөрчлөөд Утаанбаатарчууд болчлуу?]..) маань давсаг чангатай болсон гэцгээдэг. Гадуур жорлон олох гэж ингэж зовдог юм байж маргаашаа бодохгүй олдсон хэдийгээ олдсон дээр нь хайр найргүй ашиглахыг нь яана. Хувийн ариун цэвэрээ бодож байгаа нь гээд суудаг жорлон дээр зогсож бие засна. Эмэгтэйчүүд хүртэл өндөр өсгийтэй гуталтайгаа суултуур дээр нь гишгэнэ. Хүн болгон гишгээд байхаар бохир байхаас ч яахав. Харин хүн болгон арчаад цаасаа дэвсэж суугаад байвал арай л өөр баймаар юм. Банзан жорлон дээр гишгэж биеэ засдаг эртний дадлаасаа салаагүй байгаа юм болов уу?
... За баахан машины бүс, жорлонг хэрхэн зөв ашиглах талаар гарын авлага биччих шиг боллоо (хэхэ). Гэхдээ мэдээж энэ бол зүгээр нэг жижигхэн жорлон ванн, жалга хонхорын асуудал биш өнөөгийн Монголчуудын ерөнхий сэтгэлгээ, ухамсар, хөгжлийн болохгүй байгаа асуудлуудын хэдхэн жишээ шүү дээ.
Өөр ингэж жишиг болоод хүмүүс бүр анзаархаан ч больсон иймэрхүү гаж зүйлс зөндөө л байдаг даа. Та бас нэмэрлээрэй.

2007-09-20
To all who live outside of Mongolia, will you ever go back?
facebook дахь нэг Монголчуудын group-t "To all who live outside of Mongolia, will you ever go back?" гэсэн гарчигтай discussion board байна. Тэнд олон залуус нөгөө л яридагаараа "буцна", "буцахгүй" гээл янз бүрийн асуудлуудын талаар цэц булаацалдахын..
харин тэр дунд нь нэгэн Америк оюутны бичсэн нь таалагдаад энд тавьж байна. (шууд англиар нь тавьж байгаад уучлаарай, гэхдээ гадаадад байгаа хүмүүст зориуллаа.)
:
So I couldn't read all of the messages but I got the jist of it. Everyone is either die hard, "yes, I will return to help" or "no, I am comfortable here in America, why would I leave?" I am an America who went to Mongolia last year for 5 months to study and do some research. I will be returning to Mongolia next year, for the whole year, to do research on tourism and conservation. I will be back many many times in my life. I am especially intersted in the welfare of nomadic people and the effect of globalization on their lives. I am going there to help because Mongolia has a very dear place in my heart for an uncountable amount of reasons. I am not Mongolian but I feel that I have a duty to contribute and help MOngolia pull itself up by the bootstraps so that it can help its citizens and become the great country that it once was and should be. MONGOLIA NEEDS HELP! there is no doubt about that. I WILL BE STEPPING OUT OF MY COMFORT ZONE, especially since I don't know the language fluently! I don't understand social norms or mannerisms, and I HATE FAT AND CYY-TAI TSAI! but I eat it everyday and I try not to step on toes and I try not to be an ugly American. Although you are all entitled to your opinion to return or not to return (I understand the whole wage and education thing) I was very sad to hear that there are a number of Mongolians who are afraid of being uncomfortable, afraid of leaving their "THINGS" in america to make the beautful country of Mongolia a better place. life is not about being comfortable, its about taking a risk, creating meaning, and making a contribution. Of all the cultures in the world, I feel that Mongolians are one of the closest and it is heart breaking that I can see myself in Mongolia for a large part of my life, yet there are many Mongolians who themselves have become the ugly, selfish, fat American and are unwilling to change their ways. I think of the Lost Boys and what they went through, and what they are doing here in America so that they can go back to their country and make it live-able. I am sorry if America has made you so cynical about your country. I am sorry if American has made you selfish and "comfortable." I am sorry that you don't understand the magic of your culture, the land, and the people. I am sorry because you are missing out on something that you, as an educated person, have the ability to speak out about, to make better. I am sorry that you are unwilling to make a difference in this world. I am sorry that you have to look down on your country with disgrace and shame (so much that you say FUCK and MOGNOLIA in the same sentence.) Without the help of outside educated people, Mongolia will never prosper. I am sorry that you are willing to leave your past for something as miserable as wealth and material posessions that are meaningless, full of greed, and will never give you the fulfillment you seek.
Youre probally thinking that I have no right to say what I said, I do't know anything. But if I want to return to help, to make sacrifices, and live in the Outnee Bair where I take cold showers and the toilet never flushes, then I think I know a hell of a lot more than you.
Stand up for your country you pussies!
............
someone asks: Are you a missionary?
she replies: No. I have no religions affilation of any sort.- I am a student from Colorado who studies marketing, geography, tourism, conservation, and sustainable development. I am returning to Mongolia for a year on a grant. I am passionate. I have no other motives but to help.
............
life is not about being comfortable, its about taking a risk, creating meaning, and making a contribution.

Subscribe to:
Posts (Atom)