Би доорх имэйл-г нэгэн Блог бичигчид хандан бичсэн юм. Тэгээд бусад блог бичигчидийг ч мєн уншаад хариулаасай гэж хvсэж байна.
sain bn u?
Chinii blog-iig uzlee, unshlaa, ih taalagdlaa.
tegeed asuult bna:
chi ingej tsag gargaj iimerhuu yum bichij baidag chin yamar zorilgotoi ve? humuust zugeer sonsgoh gejuu, mongoliin zaluusaa eh orniihoo tuluu yamar neg yum bodoj hiigeesei gesendee yu? esvel zugeer uuriin yum bichih hobby-gooroo yu?
yagad ingej asuuvaa gevel, bi bas iimerhuu yum bichii gej boddog bas chinii adil mongoliinhoo tuluu sanaa zovson, yamr neg yum hiih yumsan gesn, gadaadad surch bgaa oyutan..
herev minii oilgoson zuv bol, herev chi nadtai adilhan mongoliinhoo tuluu, mongoliin zaluusaa ene bugdiig unshij negiig bodoosoi gesendee ene bugdiig bichdeg bol, nadad sanal bna. tehdee ali hediinee baij baidag sanal baih l da, bi l medehgui bgaa bolhoos..
ene yu ve gevel: delhiin haa saigui, bas mongoldoo ch, medeej eh ornoo gesen olon zaluus bna.
ene buh zaluus bugd niilehguigeer, end tend, teruuhen tendee uhaantan bolj zugeer bichij suuhaar (uuchlaarai : ) , iim blog-uudaar ch baidag yumu, yamar neg website-eer ch yumuu, ene olon zaluusiig tsugluulj, zugeer neg forum bish, tuluvluguutei, zorilgotoi bugd saihan yariltsaj eh orniihoo tuluu odoonooos bugd hudulvul yamar ve??!!!
herev iimerhuu website ch yumu, baiguullaga, holboo, club ali n ch bai haa negtee ali hediin baiguulagdchihsan bol nadad helj uguuch. herev ugui bol chi bas heden fan-tei bolson hun bna, iimerhu yum yarij urialaach hoo.
mongoliin forumuud bna, humuus neeh uhaantai medlegtei hun bolj baahan yum uran tsetsen ugeer bicheel bna, humuus terii n unshij shagshih neg n shagshaal bna.. tehdee ihenh n shuumjlene bas.. getel ted bugd ter oilgosnoo, ter ih meddegee hiiij baigaa n haana bgan yum bol? herev hiij bga bol bi ch bas hiiltsmeer baihiin.. nad shig hiiltsii gej bodoj bgaa humuust bas duulgamaar baihiin..
bid neeree odoonoos dorvitoi hudluhgui bol, uls oron maani unendee dooshilsoor baigaa n nuden deer haragdaj bna.
bid hedii gadaadad suraltsaj ih medleg uvurluud gertee ochood ih uils hiine gesen bodoltoi baitsgaaj baigaa hedii ch, tsag yavsaar bna.. bid nariig gertee ochihod ger maani ih uilsiig buteej bolhoorgui hetsuu baihiig hen baig gehev.
bid uursduu ch hugjinguu, odoonoos ch ih uilsee ehelj baival deergui yu, naizuuddaa, mongoliin ahan duusee..
hyatad solongosiin oyutnii boslogo yamar huchtei bailaa..
bid nar tegj bosdogguimaa gehed, buunuuruu (mongoliin tuluu gesen jinhene zurh setgeltei humuus), neg hudluud uzetsgeeye l dee, tehuu..
oroldood uzye l dee,
tehde nadd iim husel, sanal baigaa tudii yum shu,
yaj hudluhiig oluulaa heleltsvel zohistoi biz. ... ... .... ... ...
za hariu husne,
hundetgesen,
........
ЖИЧ:
Энэ захианы сvvлийн хэсэгт нэг бvдэг бадаг, тодорхой бус, нэг хєєрсєн сэтгэлээр бичсэн хvvхдийн санаа гэмээр хvсэл, санал байнаа даа. Би ингэж бичихдээ зvгээр л хєєрсєн сэтгэлээр бичээгvй юм шvv. Тэр бослого энэ тэр гаргаж, жагсаал цуглаан хийе гэсэн санаагаар “бvгдээрээ хєдлєе, нэг юм хийе” гээгvй юм аа.
/vргэлжлvvлэхийн ємнє нэг жишээ татья/
Би хэсэг нєхєдийнхєє хамт 2 жил шахуу хичээлийнхээ хажуугаар нэг ном орчуулсан юм л даа. Англи хэлийг Монголдоо сурцгаасан, бас ном орчуулах хэмжээний тийм хангалттай олон жил vзээгvй байсан болхоор тэгж удсан биз. Гэхдээ ямар ч байсан орчуулж дууссан тєдийгvй одоо Монголд номын дэлгvvрvvдээр зарагдаж байгаа. Бас ч гvй гайгvй зарагдаж байгаа шvv. Бvр Интэр номын их дэлгvvрийн Бэстсэллэр номын жагсаалтад багтаад амжисан.
Учир нь бид бас чамгvй их хєдєлмєр гаргасан л даа. Монголынхоо хvvхэд залуусыг болж єгвєл бvгд уншчихаасай гэсэндээ, зvгээр л хууль бусаар /зохиогчийн эрх авалгvйгээр/ цагаан цаасан дээр хэвлэчихье гэж бодсонгvй. Эх ном нь єєрєє их vзэмжтэй, хvний анхаарлыг татдаг болхоор яг тиймээр нь хэвлэж гаргахын тулд Америкт байдаг компаньтай нь хvртэл хєєцєлдєж байж гэрээ энэ тэр байгуулж зохиогчийн эрхийг нь авсан.
Энэ номны нэр нь “
єсвєр Насныхны Дээдэлж Мєрдєх 7 Зуршил”, Англиараа бол “The 7 Habits of Highly Effective Teens” гэж байгаа л даа. Бид нэрийг нь бага зэрэг єєрчилсєн байгаа биз, хvvхдvvдийн анхаарлыг илvv татах болов уу гээд л ... за тэр нэр нээх чухал биш байх.
Хамгийн гол нь бид Монголынхоо vетэнгийнхэнийгээ ямар ч зорилгогvй, vр дvнгvй амьдарч байгааг (бvгд биш байх л даа, гэхдээ дийлэнх нь) зvгээр хараад, санаа зовоод, зvгээр суугаад байхыг хvсээгvй юм.
Тэр номыг бvгд уншаад маргааш нь монгол нэг л сайхан хvмvvсээр дvvрэн сайхан орон болчихгvй л дээ. Гэхдээ ямар ч гэсэн бид хэдийг лав энэ номыг ямар ч цалин харамжгvйгээр орчуулж найзуудаа, vеийн залуусаа єєрчлєе гэсэн бодолтой болгож, хамгийн чухал нь тэр бодлоо хэрэгжvvлэхэд нєлєєлсєн л юм.
Би та нарыг шvvмжлэх гэсэндээ биш, юм хийдэггvй гэж байгаа юм биш. /гэхдээ хэнийг нь мэдэхгvй ч гэсэн, заримыг нь юм хийдэггvй гэж байгаа юм/ ийм юм санаж сэдэж яваасай гэсэндээ л ийм юм бичиж байгаа юм. Та нарт би баярлаж байна, яагаад гэвэл та нар бас Монголынхоо тєлєє санаа зовсондоо єєрсдийн бодлоо хуваалцаж байгаа. Гэтэл та нар шиг ингэж бичдэггvй, бvр боддоггvй ч хvн байгаа шvv.
Энэ ганц ном орчуулах бол жижигхэн л зvйл. Гэхдээ та нар шиг боловсролтой мундаг хvмvvс бодож байгаагаа бага багаар ч болтугай хийж, vйл хєдлєл болгож хэрэгжvvлэх хэрэгтэй. Энэ ном бол бидний хийсэн нэг жижиг л зvйл, бас жижиг л vйлдэл, гэхдээ бид нарыг ингэж єєрчилсєн шиг бусдуудыг бvр илvv том зvйл хийхэд нєлєєлж болох л жижиг зvйл. Монголын хэн нэг залууг єєрчлєєд бас нэг иймэрхvv vйлдлийг хийлгэчиж болох л жижиг зvйл.
“бvгдээрээ хєдлєе, нэг юм хийе”, гэхдээ хэрэв хийж болох, нэг номноос илvv том хийж болох ямар нэг юм байгаа бол олуулаа хийе.
... гэсэн санаа юм шvv.