2009-08-07

Хүүxдүүддээ төвд биш МОНГОЛ нэр өгцгөөе !

Монголчуудын бараг тал нь төвд нэртэй байхаа.
Одооноос хүүxдүүддээ төвд биш МОНГОЛ нэр өгцгөөе !!!
Ихэнх төвд нэрнүүд хөгшин ахимаг насныханд байдаг ч,
арай залуу үеийн зарим түгээмэл төвд нэрнүүд:

Бадам (Бадамцэцэг, Бадмаа ...)
Сүрэн (Бямбасүрэн, Мягмарсүрэн)
Дулам - Дуламсүрэн ..
Чимэд,
гэх мэт.. дэндүү их байдаг даа.

Ер нь төвд нэрнүүдийн утгийг бид сайн мэддэггүй.
харин Монгол нэрнүүд Монгол утгатай (мэдээж), тэгээд ойлгогдоно.


жишээ нь:
- Баяр
Жаргал,
Цэнгэл
Гэрэл
Туяа
Баатар
Сүх
..гэх мэт...

зарим хүмүүс анзаардагчгүй, аль нь төвд аль Монгол нэр болохыг нь ч мэддэггүй болхоор ингэж жишээ татлаа.

2009-07-28

Хүн бичнээс үүссиймуу?

Хүн заавал өөрийгөө сармагчингаас үүсэлтэй байлгамаар байгаан байх даа?!! Уг нь одоо байгаа сармагчингаас үүсэлтэй гэхээргүй л оюун ухаантай, зүрх сэтгэлтэй юмсан. Хүн гэдэг чинь энэ дэлхий дээрх хамгийн дээд бүтээл шүү дээ. Тэрнээс аль нэг амьтан нь бусдаасаа тасархай түрүүлж хөгжөөд хүн болчихоогүй байлтай юм даа.

2009-07-16

The Two Horses Of Genghis Khan

The Story of the Weeping Camel, The Cave of The Yellow Dog гэсэн кинонуудыг найруулан гадаад дотоодын олон кино festival-аас өндөр үнэлгээ авч шагнал хүртэж байсан Даваагийн Бямбасүрэнгийн шинэхэн уран бүтээл болох The Two Horses Of Genghis Khan киноны анхны trailer-ыг хүргэж байна
itismovie.blog

Ийм кино гарч байгаа юм байна. Баримтат кино юмуу даа. Гоё л санагдаж байна шүү.

"Чингис Хааны хоёр морь" гэж : Ар , Өвөр 2 Монголыг хэлж байгаа гэж ойлгож байна. Бямбасүрэн гуайн энэ кино өмнөх кинонууд шиг нь олон шагнал авч, бүр Оскар авахыг ерөөе!

дашрамд:
Саяын Төвд, Уйгарын бослогууд шиг, дараа жил Өвөр Монголчуудыг дахин босгож мэдэх л кино. гэсн..



2008-12-17

ХОГ

Баттулга сайдаа ажил хийвэл дуустал шүү! 
Ийм сайхан байгууламж босгож болсым чинь, энэ муу хогны асуудал бол дорно нь шийдчихнэ байлгүй дээ..

Зургийг Ганбат (Агшин.мн)

2008-10-30

Crop Circle in Mongolia


Нөгөө харь гаргийнхан хийгээд байна гэлцдэг тарайн талбай дээрх янз бүрийн геометрийн логик дүрснүүд байдаг даа. Гэхдээ яг харь гаргийнхан хийсэн нь батлагдаагүй л дээ. Харин ихэнхийг нь хүмүүс урладаг болох нь тогтоогдсон байсан. за тэр ч яахуу.  

Манай Монголыг маань харин харь гаргийнхан нь ч юм уу, эсвэл нөгөө уран гартан (уран хадланч?, уран өвс цавчигч? хаха ..) нь тоосон бололтой. Тоогоод байх ч юу байхав. Энэ жил Монголд арай нэг дорвитой юм хийгдэх шиг болсон Атар аянг мялаасан ч юм билүү. 

ямартай ч нөгөө алдарт Crop Circle гэдэг тариан талбай дээрх дүрсийг сийлжээ. Jeroen Nooter нь хадланч Чулууны хамтаар, Сэлэнгэ аймгийн нэгэн талбайд Арга Билэг (Билиг?) дүрсийг бүтээсэн байх юм.
 
Нээх онцын хэрэгтэй эд биш юм шиг боловч, гоё сонин л бна. Энийг үзэх гэж нутгийн ойролцоох хүмүүс зөндөө л очоо биз. Цаашдаа жил болгон ингэж хийгээд, тэр нь газар аваад аймаг болгонд хийдэг болоод, бүр давраад уралдаан энтр болоод (хаха), тэгээд жуулчид бас ирж үзээд ... тэгсэн чин Англи иймэрхүү crop circle их хийж гадныханы сонирхолыг татдаг шиг, газар нутгаар хавигүй том Монголд энэ crop circle нь газар аваад балай авбал одоо яанаа ... гэж мөрөөдхөд сонирхолтой л байна. хэхэ.  


За ер нь юутай ч, энэ ганц арга билэг тэгж их том нөлөө үзүүлэхгүй байлаа ч, нүдэнд харагдаж, биед наалдхааргүй жижиг нөлөө, соёлыг мэдрүүлж л байгаа. ядаж л тухайн тариалангийн талбай байдаг орчны баг, баригад, сумынхан юмыг арай өөрөөр харж, бас сэтгэдэг болох байлгүй дээ гэж хийсвэрхэн горьдоё доо.

2008-06-05

Морин хуур, уртын дуу

Монголын маань 2 бахархал болсон Морин хуур, уртын дуу-г хятадууд Өвөр Монголоор далимдуулж их булаацалдах болсон. тэгсэн бүр моринхуур.ком , уртындуу.ком гэсэн албан ёсны (.ком) домэйн-уудыг аль хэдийн авчихсан ч байх шиг. энэ Өвөр Монголчууд өөрсдөө хийcэн сайт болов уу, эсвэл Хятад цаанаас нь ингэж хийлгэсэн болов уу.!

... Монголын "Алтан Ураг" эд нар шиг хамтлаг дуучид хурдхан шиг дэлхийн хөгжмийн зах зээлд нэрд гараасай.

2008-04-05

Байгалийн цаг

Доорхыг уншаад, хүн байгалийн цагаар унтаж байвал эрүүл мэнд зөв голдиролдоо орж, урт наслах юм байна гэж бодлоо. Өөрөөр хэлбэл, нар жаргахад унтаад, нар мандахад босож сурвал хэрэгтэй юм шиг байна шүү. Нар жарганаа гэдэг чинь байгалийн гэрэл унтарч, нар мандахад гэрэл асч байгаа гэсэн цаанаасаа зохицуулагдсан эд шиг байгаа юм.

Урт наслалтын гормон

Олон төрлийн өвчин, хор­той хоргүй хавдар, наснаасаа эрт хөгшрөх, стресс зэргээс биднийг хамгаалж байдаг гормон болох мелато­нины хоногийн хэрэгцээний 70 хувь нь чухамдаа шөнийн ца­гаар боловсруулагдаж байд­гийг судалгаагаар тогтоо­жээ.

Ме­латониныг боловс­руулдаг булчирхай тархинд байдаг. Мелатонин өдөр шөнө ээлж­лэхэд бие организмын да­сан зохицолд тусалж, өвөл бо­лоход амьтдыг ичээнд нь оруулж, шөнө биднийг оронд маань оруулдаг. Биднийг гүн нойрондоо байх үед мела­тонин ажилдаа орж, эд эсийг сэргээж, өвчилснийг нь ана­гааж, эрхтнүүдийг маань бэхжүүлж байдаг ажээ. Ме­латонин нь эд эс, ДНК-г за­далж байдаг чөлөөт тогтвор­той тогтворгүй молекулуудыг хамгийн хүчтэй шингээгч, исэлдэлтийг эсэргүүцэгч, байгалийн хамгийн хүчтэй дархлаа тогтоогч юм. Оросын ШУА-ийн өндөр наслалтыг судлах нийгэмлэгийн ерөн­хийлөгч, профессор Влади­мир Анисимов тайлбарлах­даа “Хэрэв энэхүү гормоныг ялгаруулагч булчирхайг био­логийн цагтай зүйрлэвэл, мелатонин нь түүний явалтыг хангагч дүүжин нь юм. Дүү­жингийн савлалтын далайц буурахад аажимдаа цаг зогс­дог шүү дээ” гэжээ. Нас ахи­хын хэрээр гормоны ялга­руулалт буурна. “Дүүжин­гийн” савлагаа улам сулран суларсаар, элдэв өвчинд өртөмтгий болж, хөгшрөлт эхэлнэ. Энэ бол хөгшрөлтөд нөлөөлөх нэлээд гол хүчин зүйлсийн нэг юм. Лабора­торийн амьтад дээр хийсэн туршилтаас үзэхэд, өдрийн гэрэлтэй байх хуга­цааг нь зохиомлоор уртасга­хад, амьтдын эд эсүүд нь гэмтэж, хөгшрөлтийн үйл явц хурдасч байв. Ингэж туршилтын амьт­дын мелатонин боловсруулах хэмнэлийг зохиомлоор алдаг­дуулахад амьдрах хугацаа нь 20 хувиар хорогдож байжээ.

Италийн доктор У.Пьер­паолли тэргүүтэй эрдэмтдийн хийсэн туршилтаар хөгшин амьтдад мелатонин хийхэд тэдний амьдрах хугацаа 25 хувиар уртасч байсан байна.

Хүмүүс дээр иймэрхүү туршилт хийгээгүй боловч, дээрхийг баталж байгаа то­моо­хон судалгааны ажлууд байна. Жишээлбэл, байнга шөнийн цагаар ажиллаж бай­гаа хүмүүс мелатонины архаг ду­тагдалд орсон байдаг. Үүний улмаас эдгээр хүмүүс зүрхний титэмт судасны өв­чин, цусны даралт ихсэх, судас хатуурах, таргалалт зэрэг өвчинд нэрвэгдэх эрс­дэл ердийн хүмүүсээс 40-60 хувь илүү байдаг гэнэ. Энэ бүх хүчин зүйлс хүний амьд­ралыг богиносгож байдаг ажээ.

Та шөнө дөл болтол компью­терийн дэргэд сууж, үүр цай­тал ном уншин эсвэл шөнө­жин нойроо хугаслан зугаа цэнгэл хөөж байна уу? Зөөв­рийн гэрлээ асаалттай нь юмуу эсвэл цонхны хөш­гөө таталгүй их хотын шөнийн гэрэлд унтаж байна уу? Хэрэв тийм бол шаардлагатай хэм­жээний мелатонин хэмээгч гормоноо таны бие организм аваагүй гэдэгт итгэлтэй байж болно. Чухамхүү илүүдэл гэрэл­­түүлэг нь том хотуудын оршин суугчдын амьдралыг богиносгох бас нэг хүчин зүйл болж байна гэж эрдэмтэд үзэж байна. Тийм болохоор “гэр­лийн бохирдол” гэсэн тусгай нэр томъёо хүртэл хэрэглэх болжээ.

Залуу байхад энэ бүхэн эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй боловч байгалийн жамаар ме­латони­ны боловсруулалт буурах үед нойр муудах, ядаргаанд орох зэрэг асуудал үүсдэг байна.

Д.Ариун

gogo.mn -ees