2012-01-09

Монголчуудын мухар сүсэгийн талаар

Саяхан Баабар гуайн энэ нийтлэлийг уншаад хуваалцахыг хүслээ. Уншаагүй хүн нь уншаасай гэсэндээ...гэхдээ бүгдийг нь биш, гол хэсгийг нь:

... Галыг анх өнөөгийн хүмүүс биш, 300 мянган жилийн өмнө хүний өвөг болох хагас сармагчин хомо эрэтикус нар эзэмшиж эхэлсэн гэж үздэг. Ач тустай ч асар сүйтгэлтэй энэ физик үзэгдлийг эртний бүдүүлэг хүмүүс тахин шүтэхийн зэрэгцээ амьтай зүйл гэж итгэн айж эмээн өргөл өргөдөг байжээ. Гал “асах”, ”ноцох” гэж ярьдаг нь амьтай гэж үзэж буйн илрэл. Гал тахих заншил эртний бүх үндэстэнд байсан. Иргэншил буй болж, бөөгийн мухар сүсэг шашинаар солигдох үеэс галын тухай ойлголт өөрчлөгдөж эхэлжээ. Эртний Герегт хорвоо дөрвөн махбодоос бүрддэг гээд нэгэнд нь галыг тооцож байв. Аристотель тэгэж үзэж байсан юм шүү. Энэ нь дорно дахин руу орохдоо “мод”-ыг нэмээд таван махбод гэх болж. Персэд үүссэн манихэизм гэгддэг мани шашин гал шүтэх онол хөгжүүлэн тахих журмыг ёсчилжээ. Галаар ариутгах тэдний сургаалтусгай дэг бүхий номлол болсон. Мани шашин нүүдэлчдэд Уйгарын хаант улсын үед орж ирэн ихэд нөлөө үзүүлсэн байдаг. Угаасаа гал шүтдэг бөөгийн ёс дээр тусгай номлол болсон мани шашин орж ирэн улам төгөлдөржүүлэн ёс горимтой болгожээ. Гэхдээ тэнд оролцогчидыг яс хүйсээр нь ялгаж ангилж байсан зүйл үгүй л болов уу.
            Бөөгийн ёсыг бүгдийг нь авч үлдэж улам цэцэглүүлэн байж тусгаар тогтнолоо бэлэгдэнэ гэвэл их л хачин юм болно. Ганц монголчууд төдийгүй бүх хүн төрлөхтөн иргэншиж соёлжих хүртлээ нэг үгэндээ шашин буй болохоос өмнө бүгдээрээ бөөгийн мөргөлтэй байсан. Өнөөгийн герман, энэтхэг, араб үндэстний өвөг дээдэс ч хэдэн мянган жилийн өмнө гал ус уул овоо тахидаг, тэднийгээ цаанаа эзэнтэй гэж үзэн тахил өргөдөг бөө мөргөлтнүүд байлаа. Одоо ч европ зүгт “тахилын ямаа” гэж үг байдаг нь тэрхүү эртний бүдүүлэг заншлаас үүдэлтэй. Шарын шашин орж ирэхээс өмнө монголчууд бөөгийн мөн ч олон бүдүүлэг ёс гүйцэтгэдэг байлаа. Уул ус тахиж байгаа нь энэ гэж онгон залуу охидыг олноор нь усанд үйж алдаг байв. Нүүдэл даахгүй хөгширсөн нэгнээ аманд нь өөх чихэж араас нь ясаар гудруулан хороодог байв. “Ам барих ач” гэдэг үг энэ муухай заншлаас гаралтай. Охид хүүхнүүд алж уул усаа тахидаг байсан гээд дуулгачихвал өнөө хэд чинь хуулийн төсөл хийгээд хөөцөлдөөд гүйчих вий дээ!
            Эмэгтэй хүн бузар гэдэг “номлол” яах аргагүй хожим төвдөөс орж ирсэн. Буддын шашин Монголд орж ирэхдээ бөөгийн олон бүдүүлэг зэрлэг ёс горимыг халж соёлын их үрийг тарьсан. Тэдэнтэй суртал номоор төдийгүй хүч хэрэглэн тэмцсэн. Бөө нарыг хэдэн арваар нь амьдаар нь шатаан устгаж байсан баримт их бий. Гэвч өөрөө бас янз бүрийн балмад бүдүүлэг зан заншлыг ч чирэн оруулж ирсэн юм. Үүний нэг нь эмэгтэй хүн бузар гэх номлол. Буддагийн сургаалд үнэндээ ийм үзэл огтоос байхгүй. Төвдөд Буддын шашин орж ирэхээс өмнө тэд “бон” хэмээх өөрийн бүдүүлэг бөө мөргөлтэй байжээ. Тэдний үзэж байгаагаар хүмүүн нь Авалкиташвара хэмээх мич (үүний хувилгаан дүр нь Далай лам), Ролмаа хэмээх шулмас (ороолон гэж манайхан ярьдаг) хоёрын дундаас үүссэн юм байна. Хүсч болох сайн бүхэн мөнөөх мич өвгөөс, муу чанар болгон ороолон шулмасаас хүнд үлджээ. Иймээс хүн нь муу сайн аль аль чанарыг агуулна. Доктор Жэкил, мистер Хайд?
            Буддын ариун сургаал төвдийн бүдүүлэг бонтой холилдон “төвдийн шашин” гэсэн шинэ урсгал буй болгожээ. Тэр нь XVI зуунд Монголд нэвтрэхдээ Буддагийн дөрвөн үнэний хамт Ороолонгийн домгийг чирч ирэв. Эмэгтэй хүн цаанаасаа бузар амьтан ба тэр нь сард нэг удаа цус хэлбэрээр доош гардаг гэж үзнэ. Үнэндээ бол үр тогтоогүй өндгөн эс хагарч байгаа нь тэр шүү дээ. Бурхан энэ ертөнцөд хүн, шимпанзэ, далайн гахай гэсэн гуравхан амьтанд орооноос үл хамаарсан сарын юм гээчийг хайрласны хүчинд бид бүхэн улирлаас үл хамааран сексдэж чаддаг. Тэгэхээр энэ бол бурханы ариун бэлэг гэлтэй. Лам нар есөн бузар гэдэгтээ эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг оруулж тооцно. Төрж буй эмэгтэйн сав руу бузрыг гадагш гаргахгүй хэмээн босгоны шороо, шар навтас, нохойн хонхорцог, хөсрий яс зэргийг зөрүүлж чихнэ. Энэ тэнэг ёс заншлаас болж ХХ зууны дунд үе хүртэл монголчуудын төрөлт маш доогуур байв. Балиар заншил халагдсаны дараа монголчууд 1960 онд анх удаа саяулаа болж байсан. Энэ байдлыг нүдээр үзсэн Оросын жуулчин Пржевальскиймонгол үндэстэн удахгүй мөхөн алга болно гэж тэмдэглэж байлаа.Энэ уламжлалыг цаад хэдэд чинь дуулгахгүй байх юмсан!
            Овоо тахих ёс бол нүүдэлчдийн нэн эртний заншил. Төвдийн шашин орж ирүүтээ үүнтэй ихэд тэмцсэн боловч дийлээгүй юм. Овоо тахивал тэдэн бодоор торгоно гэх мэтийн Алтан ханы зарлиг гарч л байсан. Сүүлдээ лам нар дийлэхээ болихоороо өөрснөө очиж ёслолыг нь удирдах болжээ. Бөөгийн ёсоор овоо шүтэхэд бургасыг их голчилдог. Бургас аваачиж өрөн шовойлгоно. Бургас гэдэг нь олон тоо, ганц тоон дээр “бурган”. “Бурхан” гэсэн үг эндээс үүдэлтэй гэж доктор С.Дулам нотолдог нь үнэний хувьтай болов уу. Ийм ариун зүйл дээр оролмоо шулмасаас гаралтай эм хүн ойртож болохгүй гэдэг номлол шар лам нараас л гарсан хэрэг.
            Нүүдэлчид бол факт баримтыг төдийлөн тоодоггүй, домгийн сэтгэлгээтэй хүмүүс. Үүний нэг тод илрэл нь тулганы хэрээ хошуу, үүнийг эсэргүүцсэн бэлэг тэмдэг болох хатны өмсгөл, хүүхдийн соосой юм. Тогоо тогтоохын тулд хошуу байх нь зайлшгүй. Үүнийг хэн нэг нь манж нар Монголын голомт руу өнгийж байгаагаар анх дүрслэн ярьсан болов уу. Эмэгтэйчүүд үсээ цавуудан дэрвийлгэж хангардын дүрд хувилсан ба хүүхэд нь хангардын зулзгыг дуурайн толгой дээрээ хоёр соосой ургуулсан гэдэг бол яах аргагүй зохиомол домог. Учир юу гэвэл хатан өмсгөл нь манж үндэстний хувцас. Эрчүүд тав гэзэг тавих, хүүхэд соосой ургуулахыг манж нар 1644 онд Хятадыг эзэлсний дараа бүх нийтээр даган дуурайх хууль гаргаж байв. Нүүдэлчдийн эртний хувцас зах энгэргүй байсан. Энгэр зах мөн л хожим манж хятадаас орж ирсэн. 1911 онд Гадаад Монгол ч, Хятад ч Манжийн Чин гүрний эрхшээлээс гарсан. Манжийг эсэргүүцсэн нэг том бэлэг тэмдэг нь тав гэзгээ тайрч хаях хөдөлгөөн байлаа. Хятадын хувьсгалын эцэг Сун Ятсэн Лондонд байхдаа олны өмнө тав гэзгээ хусаж Манжийн заншил байтугай хуулийг нь эсэргүүцэж байгаагаа илээр харуулж байв. Сүүлд нь тав гэзэг авах, хүүхдийнхээ соосойг хусах нь Хятадад бүх нийтийн эсэргүүцлийн бэлэгдэл, нэг ёсны хөдөлгөөн болж байв.
            Ардын намын Бодоо хувьсгалчирхсандаа биш хуучин бүдүүлэг заншлыг халах гэж аргаа ололгүй хүүхэн чавганц нарын үсийг тайрч, нудрага сэлтийг нь урж хаясан бололтой байдаг. Сун Ятсэнийг дуурайсан байж ч болох. Нудрага бол хүйтэн газрын хүмүүст нэг ёсны бээлийний үүрэг гүйцэтгэдэг байхаа. Халуун газрынхан нудрагатай байх нь харагддаггүй юм. Нудрагыг манжууд албадаж байгаагүй, зүгээр л Бодоод бүдүүлэг санагдсан байх. Бээлий гарчихаад байхад гэж бодоо байлгүй дээ, зайлуул. Ер нь Монголын төр нэг эргэхээрээ шашин мөргөл, хуучирсан зан заншилд их л хатуу ширүүн ханддаг өвөрмөц онцлогтой сонин зантай. Чингис хаан улсынхаа гол бөөгийн нурууг хугалан алж байсан. Хожим төвдийн шашин орж ирэхийн үед бөө нарыг хориглон устгах ажлыг хааны зарлигаар төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байлаа. Гучаад оны үед хэдэн арван мянган лам нарыг устгаж бүхий л сүм хийдийг шатаах ажил төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэгдсэн. Ард түмэн ч энэ болгоныг хэлмэгдүүлэлт, хүний эрхийг зөрчлөө, шашин заншлыг устгалаа гэхээсээ төр хатуурч эрхийг нь булаацалдсан даврагчдыг шийтгэж байна гэж хардаг байсан юм.
            Хүн төрлөхтөн хэзээ нэг цагт бүдүүлэг дорой сүргийн амьтан байсан. Олон арван мянган жилээр нүцгэн шалдан гүйж түүхий жимс түүж иддэг байлаа. Доройгийнхоо хэмжээгээр бүгдээрээ л сайн муу сайхан муухай зан заншил ёс дэгтэй байв. Цаг улиран ухаан хат сууж, хөгжин дэвжихийн хэрээр муугаа орхин сайнаа хөгжүүлсээр соёлжиж иргэншин өдий хүрсэн. Амазоны шугуй, Филиппиний уулс, Австралийн цөл, Андын нуруу, Калахарын саваанд цөөн тооны үндэстэн л өдгөө өнөөгийн соёл иргэншлээс хоцрон бүдүүлэг бөө мөргөл, хачин гэмээр зан заншлаа авч үлджээ. Зурагтаар тэдний тухай хачирхан үзэж шогширч байхад харин зугаатай. Гэвч бидний өвөг дээдэс ч олон мянганы өмнө иймэрхүү л амьдралтай байсан шүү гэж бодохоор өдий зэрэгтэй болсондоо бахархмаар. Хүн төрлөхтөн хөгжихийн хэрээр хоцрогдол буурай байдлаа гээсээр ирсэн. Муугаа үлдээж сайнаа авч төгөлдөршүүлсээр ирсэнд л хүн төрлөхтний хөгжил дэвшлийн логик оршино. Дундад зууны үед шинжлэх ухаан буй болон хөгжихийн цагт Европт “тэнэгүүдийн хөлөг онгоц” гэсэн цуврал онигоо ихэд тархжээ. Одоогийн хувилбар нь “галзуугийн больницийн онигоо” эсвэл оросуудынхаар бол “чукчагийн онигоо” л юм биз дээ. Бүдүүлэг тэнэг байдлыг илчлэн нийтээр шоолж байсан нь мунхагаасаа салахад ихэд тус болсон гэж ярьдаг юм билээ.
Бид XXI зууны иргэд. Атом цөмийн бүтэц, ген хромосомын нууцыг дунд сургуулийн хүүхдэд албадаж зааж өгдөг. Бидний монголчууд хүн амд ноогдох сансрын нисгэгч, идэж буй мах, одон медаль, дээд сургуулийн дипломоороо дэлхийд үнэмлэхүй тэргүүлдэг. Тиймээ, бид ХХ зуунд морио унаж модоо тохсоор тэртээ дундад зуунаас давшин орж ирсэн. Өнгөрсөн зуун жилд бид иргэншиж соёлжиж, дэвшиж хөгжсөн хурдаараа тэргүүлсэн энэ дэлхийн цөөхөн үндэстэний нэг. Алуулж талуулж, түймэрдүүлж шатаалгаж түмэн зовлон туулсан ч гэсэн бид өнөөдөр шинжлэх ухаанжиж, техникжиж технологижсон ХХI зууны хөл нийлүүлсэн бүрэн эрхт гишүүн үндэстэн. Бид хэл соёл, уламжлалаа хадгалан монгол үндэстний гэх болгоныг биедээ шингээн оршин оршихын зэрэгцээ хүн төрлөхтний нийтлэг хөгжил дэвшилээс хоцрохгүй өнө мандах заяа буянтай ард түмэн. Бидний хүрэх гэж тэмүүлж байгаагаас - бидэн шиг болох юмсан гэж мөрөөдөж байгаа үндэстэн улам олон болсоор байна. Бидний монголчуудад дэлхийн бусад үндэстнээс илүү гарч гаж содон болсон юу ч байхгүй, гэхдээ бид аль ч үндэстнээс дутаад доройтоод байх юм үгүй. Бид гоц үндэстэн биш, гэхдээ дорой буурай нь бас биш. Бидэнд асар их ирээдүй бий.

2011-12-13

Жинхэнэ "НАЙЗ" гэж хэн бэ?

Сүүлийн үед facebook-т тараад байгаа нэгэн статус мэссэжийг хуваалцмаар санагдлаа. Жинхэнэ "НАЙЗ" гэдгийг гоёоор тодорхойлон илэрхийлж ээ:

Найз гэж хамт уудаг нөхрийг хэлэхгүй. Харин архи уулаа гэж загнаж зэмлэдэг нөхрийг хэлнэ. Найз гэж хамт сууж эхнэрээ муулдаг нөхрийг хэлэхгүй. Харин бурууг нь өөрт нь хэлж өгдөг нөхрийг хэлнэ. Найз гэж буруу ч юм хийж байсан зөв гэж магтдаг нөхрийг хэлэхгүй. Харин амьдрал нь нурах гэж байгааг анхааруулж сануулдаг хүнийг хэлнэ. Найз гэж буруу зүйлд уриалдаг нөхрийг хэлэхгүй, харин зөв замыг зааж өгдөг хүнийг хэлнэ. Найз гэж цагийн хулгайчийг хэлэхгүй. Харин цаг хугацааг үржүүлж өгдөг хүнийг хэлнэ. Найз гэж чамайг хэтрүүлж эсвэл дутуу үнэлдэг хүнийг хэлэхгүй. Харин байгаагаар чинь бодитой үнэлдэг хүнийг хэлнэ. Найз гэж чиний доторх эрдэнэсийг өөр хэн ч олж хараагүй байхад олж харж урам өгч, босгон байгуулагчийг хэлнэ. Найз гэж чамайг хэн нэгэн учраас нөхөрлөдөг нэгнийг хэлэхгүй, харин хэн ч биш байхад чинь сонгосон хүнийг хэлнэ. Та хэдэн найзтай юм шиг байна?

2011-12-07

Гаж жишгүүд

2007 онд бичиж байсан нэг бичлэгээ шинэчлээд, дахин нийтлэмээр санагдлаа. Одоо ч хэвэндээ байгаа байх...

"... Надад нэг мөрөөдөл бий. Би хэзээ нэгэн цагт миний хүү арьсныхаа өнгөнөөс бус хийсэн хэргээсээ болж шоронд суух сайхан үе ирнэ гэж мөрөөддөг." ~ Мартин Лютер Кинг ~

Үүнтэй агаар нэгнээр сэтгэвэл, Монголд олон буруу итгэл, үнэмшил буюу "гаж жишгүүд" байсаар байна.

Хүмүүс хар цагаан утас барьдагийнхаа төлөө биш, утасаа бүрэн ашиглаж мэддэггүй байж, үнэтэй утас барьчаад халаасандаа мөнгөгүй байгаагынхаа төлөө гадуурхагддаг байгаасай.

Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо урдуур нь шахаж дайрч гарчаад өөрийгөө "баатар"-т тооцож онгирох биш, бусдад зам тавьж өгч, хүндлүүлж баатар болдог байгаасай.

Хүмүүс Excel машин унадагынхаа төлөө биш, амьдралынхаа төлөө зүтгэдэггүй, машин ч гүй байж нэгнийгээ муулдгынхаа төлөө шоолуулдаг байгаасай.

Хол байгаа хогийн саванд хог хийсэн нэгэндээ "аая, соёлтой" гэж даапаалах биш, тамхи татаж, акуркы нь хол нясалж хаяад шүлсээ хүчтэй нулимах нэгнийгээ "аая, хулигаан" гэж даапаалдаг болоосой.

10 жилийн сурагчид хүнтэй унтаж, архи ууж үзсэнээрээ онгирох биш, тэдгээрийн муу үр дагаварыг мэддэг, бусдыг дууриах биш, өөрийнхөө бодлоор зөв биеэ авч явдагаараа онгироосой.

Айлийн хүүхдүүд мөнгөгүйдээ биш, мэдлэггүйдээ гадаадад улсын зардлаар сурах шалгалтанд унадаг байгаасай.

2011-11-30

The Power of Ideas

Knowledge and information is being created and shared globally at a faster rate than ever before. In world of real-time news, consumer-ceased content and everything online we are even exceeding our ability to store the data we have created. With more brains and more computing power the speed of innovation is increasing - along with our ability to copy those innovations rapidly. We are all increasingly becoming knowledge workers, finding, harnessing and nurturing ideas, whether new, borrowed, adapted or occasionally radical breakthroughs. Be faster, be smarter, be more creative, are recurring mantras across the world in all aspects of life and work.
So where do we look for inspiration? Where do we find a stream of ideas that we can build from? An interesting book from Andy Boynton and Bill Fischer, with William Bole, offers some important insights into the realm of idea hunting - perhaps even an emerging profession in its own right? The Idea Hunter is subtitled "How to find the best ideas and make them happen." The most important word in the entire title is "find." The key myth that this book exposes is that ideas are seldom breakthrough, new discoveries of momentous importance that spring from the brains of the gifted creative or super-intelligent scientist toiling in splendid isolation in a lab. Rather, ideas are everywhere and even the normal among us can find them, shape them and create value from them - if we take the time to look.

2011-10-24

Кока кола-ийн захирал асан Брайн Дайсоны 30 секундын хүчирхэг илтгэл

Амьдралыг агаарт таван бөмбөг жонглиордох тоглоомтой зүйрлэе. Энэ 5 бөмбөг нь ажил, гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд, сэтгэл зүрх бөгөөд чи эдгээрийг бүгдийг нь агаарт тогтоож байгаа.
Чи удахгүй "ажил" нь резинэн бөмбөг болохыг мэдэх болно. Хэрэв чи үүнийг унагавал буцаад ойгоод ирнэ. Харин бусад 4 болох ГЭР БҮЛ, ЭРҮҮЛ МЭНД, НАЙЗ НӨХӨД, СЭТГЭЛ ЗҮРХ нь шилэн бөмбөг юм. Хэрэв чи эдний аль нэгийг унагавал тэд дахиж сэргээх боломжгүйгээр эвдэрч, элэгдэж, зүсэгдэж, бүр үйрэн үгүй болох болно. Тэд хэзээ ч өмнөх шигээ байхгүй. Чи үүнийг ухаарч, хичээх хэрэгтэй.
Ажлын цагтаа үр бүтээлтэй ажиллаж, цагтаа ажилаасаа гарч бай. Гэр бүл, найз нөхөддөө хангалттай цаг зарцуулж, бас сайн амарч байгаарай.

2011-09-26

Jimmy Kimmel-ийг шүүхэд өгч давхар PR хийе!

Өнгөрсөн долоохоногт манай ерөнхийлөгч Элбэгдоржийн нүүрийг Обама гараараа халхалж дарагдсан зураг хэсэг шуугилаа. Одоо ч хуучирч амжаагүй байна. Зураг ингэж санамсаргүйгээр дарагдсан гээд Обамаг муулаад яалтай билээ. Харин ч Монголыг мэддэггүй байсан зарим хүмүүс Монголыг сонсож, бүр ерөнхийлөгчтэйг нь хүргэл мэдэж авсан байна лээ.


Харин Америкийн томоохон ТВ сувгуудын нэг ABC-ээр цацагддаг, олон үзэгчтэй Jimmy Kimmel Live! шоу нэвтрүүлгээр манай Элбэгээг доог тохуу болгож гаргасан нь олон Монголчуудад таалагдаагүй байсан. Бүх зураг дээрээ нүүрээ халхалуулж, олон үзэгчдийн инээдийн бай болсон. Үүгээр зогсохгүй, ердийн Америкчууд Монголыг Хятадын нэг хэсэг гэж боддог нь түүний нэвтрүүлгээр Элбэгээг Хятадын байгаль орчныг хамгаалан тэмцэгч байсан болгож гаргаснаас мэдэгдэж байна. Гэхдээ олны танил ТВ хөтлөгч улс даяар цацагдах нэвтрүүлгээ бэлдэхдээ Монголыг судалж үзэлгүй, шууд Хятадын нэг хэсэг гэж гаргасан нь хариуцлагагүй санагдсан.

Тиймээс, МУ-ын иргэн хүний хувьд Jimmy Kimmel-ийг холбогдох шүүхэд өгч Монгол улсын болон, МУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийг сэргээлгэхийг Монгол улсын төр засгийн холбогдох байгууллага эсвэл АНУ-д суугаа элчин сайдын яаманд хандаж санал болгон уриалж байна.

Нээх сүржигнэсэндээ биш ээ. Обамад нүүрээ халхлуулсан зураг шуугиан тарьж, олонд танигдаж байгаа бол, үүн дээр нь дөрөөлж нэр хүндээ сэргээлгэхийн хажуугаар давхар PR хийж, Монголыг ерөнхийлөгчтэй тусгаар улс гэдгийг дахиж мэдүүлж яагаад болохгүй гэж!

2011-09-14

Двайт Ховардаас сурах зүйл

In mongolia. Wow what a dream come true. People here are amazing. Wow. Thank u Jesus for this moment. I love mongolia
***
-Тийм ээ, арай 26 хүрээгүй байгаа юм байна. Та бол дэлхийн хэмжээний од. Хаана ч очсон манайд цугласнаас илүү олон хүн өөрийг тань угтдаг байх. Ийм нөхцөл байдалд та амархан дасчихсан уу, эсвэл тэр олон хүмүүсийг харах болгонд гайхаж, сэтгэл хөдөлдөг үү?
-Энэ бол их сэтгэл хөдөлгөм бас гайхалтай мэдрэмж л дээ. Дэлхий даяар аялж, намайг хүндэлж, сайшааж байгаа тэр олон хүмүүс миний тоглолтыг үзэж, миний амьдралын нэг хэсэг болохыг хүсч байгааг харна гэдэг гайхалтай. Тийм ч учраас надад дэлхийгээр аялж, үзэсгэлэнтэй газруудаар зочлох боломж олгосон Бурхандаа би өдөр бүр баярладаг. Би үргэлж л үүнийг хүсч байсан. Тэгэхээр олон орноор аялж, дэлхийтэй танилцана гэдэг миний хувьд хамгийн сайхан мэдрэмж.
-Миний хэлэхийг хүсдэг зүйл гэвэл “Амьдралдаа юу хийхийг хүсч, зорьж байна. Түүнийгээ хий, чи чадна” гэдэг зүйл. Хамгийн гол нь чи өөртөө итгэж, итгэл дүүрэн байх хэрэгтэй. Яагаад гэвэл чамайг үгүйсгэх хүн олон гарч ирнэ. Намайг хэзээ ч NBA-д орж чадахгүй, дэндүү туранхай байна, өндөр биш байна, чи сайн биш гэх хүмүүс байсан. Харин би тэр хүмүүсийн бурууг батлах гэж өдөр бүр, чадах ядахаараа хичээллэж, бэлтгэл хийдэг байсан. Сургуульд явдаг байсан болохоор найзуудтайгаа кино үзэж, үдэшлэгт явахын оронд бүхий л анхаарлаа, цаг заваа сагсан бөмбөгт зориулсан даа.  

2011-06-27

Х.Баттулга сайд, MCS-ийн Ж.Од нарын хоорондын сөргөлдөөн Wall Street Journal-д

Х.Баттулга сайд, MCS-ийн Ж.Од нарын хоорондын сөргөлдөөн Wall Street Journal-д гарсан нь:

... One such person is national rich guy Kh. Battulga, one of the most controversial figures in political and business life today. He is a former national judo champion, a man who drives a Bentley and paid $10 million out of his own pocket to build the gargantuan statue of Genghis Khan on Mongolia's steppes. Battulga is a developer—he is turning the land around the statue into a resort—and also happens to be the minister of road, transportation, construction and urban development and a powerful leader of Parliament. He traveled the exterior as an athlete, started trading by selling electronic appliances from China, graduated to computers and now owns a large meat-processing plant that supplies the country. In 2004, "my own needs were met," he says, so he decided to run for Parliament.
Today, his grand vision is to build a $10 billion industrial complex the Mongolians call a "production city" named Sainshand, also in the middle of nowhere in the Gobi, 300 miles from the Russian border, 125 miles from China and about 200 miles northeast from the proposed Tavan Tolgoi coal mine. It would be connected by highway and rail to the capital and by rail only to Russia. Instead of selling unrefined ore and coal to the Chinese, who collect it in trucks, Sainshand would process the minerals and refine the oil. Mongolia could then sell its commodities at an increased profit of at least 30 percent, according to estimates, and create hundreds of thousands of new jobs. But first the city has to be created from scratch. Then the coal will have to travel 3,000 miles from the mine, including a connection to the Russian railroad, before reaching the port of Vladivostok. Battulga told me he got the Sainshand idea because a Buddhist thinker in the 19th century predicted that one day a great metropolis would grow there.