2006-12-02

Чингис Хятадынх юм уу?

Бид ч Чингис Хаанаа алдах нээ..
Саяхан хамт сурдаг хэдэн хятад оюутнуудтай кофе уунгаа єєрсдийн улс орнуудынхаа талаар яриж суулаа. Тэгж яриж байгаад яриа маань аяандаа тvvхрvv ч оров. Цаашаа яриад байсан бvр харин ганц бахархал Чингис хаан маань Хятадынх болж таарваа. яагаад гэсэн..

Хятадад 56 vндэстэн ястан байдийм байх. Бид нарын мэддэгээр Хан тэргvvтэй хэдэн том vндэстэн, бусад жижиг vндэстэнгvvд. Жижиг гэлтгvй бvгд олуулаа л даа. Энэ бага vндэстэнгvvдийнх нь тэргvvн эгнээнд хvнийхээ тоогоор ч, газар нутгийн хэмжээгээрээ ч Монгол гэсэн vндэстэн орно. євєр монголчууд. Тэдний тоо бид болох Ар Монголчуудыгаа хол хаяна биздээ. Тэхээр Монгол Хятадынх гээд хэн нэгэн хэлчvvл бид нараас бусад нь "Ааан" гээд шууд хvлээгээд авчихаж болхоор байгаа биз. ингэж боддог хvн ч нилээдгvй байдгийн билээ.

Тэгвэл "vгvй ээ, тийм биш" гээд vvх тvvхээ нэг сєхий. Гэтэл Монгол Хятадын эрхшээлд 300 орчим жил байсан нь маргах аргагvй. Тэгээд тусгаар улс болохдоо, ихэнх нь Хятадад євєр Монголчууд болоод vлджээ. Тэхээр Монголыг одоо ч Хятадынх гэж боддог улсуудад "ємнє нь ч Хятадынх байсан, хар л даа, ихэнх нь хятаддаа байна, ар монголчууд хятадаас салсан улс" гээд хэлчvvл бас л "Ааан" гээд итгэчих вий.

Монгол гэвэл Чингис Хаан гэдгээр нь мэдэх хvн олон. Тэхээр бас ч арга тасраагvй ээ гэх гэсэн чинь Чингис Хааныг Монголынх гэхээсээ Хятадынх гэж ойлгодог нь олон болж таарлаа бараг. Дэлхий дээрх гурван хvн тутмын нэг нь шvv. єєрєєр хэлбэл Хятадууд. 10 жилийн сургуульд нь ч тэгж заадаг гэнэ. Чиигис Хааныг єєрсдийнхєє бас нэг баатар гэж vздэг юм байна.

Монголын Эзэнт Гvрэн, Их Юан Улс нар бол Хятадын нэг vндэстэн нь болох Монгол гэдэг vндэстэн удирдаж байсан, ихэнх хvмvvс нь хятад, ихэнх газар нь одоогийн хятадын газар нутагт байсан Хятад гvрэнvvд юм гэнээ. Манж гэдэг vндэстэн удирдаж байсан Чин улс шиг. Яагаад гэвэл Манж ч хятадынх, Монголчуудын ихэнх нь хятадынх. Одоо Тєвд ч Хядадынх, Тайванн ч Хятадынх болчоод байгаа.

За ингээд бичээд байсан чинь энэндээ бvр єєрєє итгэх нь байна. бvх хvн ингээд боддог болчихвол vнэхээр харамсалтай байгаа биз. Энэ нь улайм цайм Наполионыг Францынх биш гэж байгаатай адилхан сонсогдож байгаа биздээ. Гэтэл цаана чинь олонхын саналаар "Мєн" гэх гээд байна шvv. олонхын саналаас гадна "хvчтэй нь дийлэх" гээд байна.

.. Одоо дуусч байгаа 2006 оныг Эзэнт Гvрний маань 800 жилийн ой гэж дэлхий нийтээр зарласан, тэмдэглэнэ, гэж сонсоод Монголд бараг Олимп шиг л том юм болж дэлхийн хамаг л хvн ирж тэмдэглэх гээд байгаан байх гэж их л баярлаад, саяын зунжингаа, намар болтол хvлээв ээ. Тэгсэн хэдэн жуулчины баазууд нь тэрvvхэндээ хэдэн бэсрэг юм зохиож "тэмдэглэж", жуулчины тоо нэмэгдсэн ч юу vзэж, ямар сэтгэгдэлтэй буцсаныг мэдэхгvй. Ядаж байхад яг ой нь болж байгаа жилээ засгийн ордон нь "засвартай", Чингисийн хєшєє "баригдхаар болсон", Чингис хааны тухай кинонуудыг гадаадынхан "хийх гэж байгаа" ... гэх мэт.

за энэ яригдсан асуудлыг ахиж яриад яахав. харин нєгєє муу хятадынхаа асуудалруу ахиад орчий.
Монголд байдгаас илvv євєр Монголд буюу хятадад Чингисийн єргєє, бунхан энэтэр гээд vзэх юм их, бас олон ангитай сайн хийгдсэн гэгдэх кино хvртэл байна. ганц хоёр жишээг дурьдахад л энэ шvv дээ.
Бас дам яриа сонслоо. 2008 оны Бээжингийн олимпоор 2008 морин хуурчид, бас уртын дуучид нээлтэнд нь тоглоно гэж. Хэрэв энэ vнэн бол одоо ганц бусдад гайхуулдаг Чингис Хаанаа байтугай, єв соёлоо ч дээрэмдvvлэх нь байна.

Хятадыг нэг ємєєрчих хэрэгтэй болов уу. Энэ нь дээрэмдэж байгаа биш євєр Монголын буюу єєрсдийнхєє юмыг л vзvvлж байна гээд. Бид нар хичнээн "энэ чинь биднийх" гэж хашгираад, байдал vнэн хэрэгтэй ийм л байгаа юм яахав. Хятадын хувьд, ёстой л "чадаж байгаа юманд арга алга" гэж л хэлэх биз. Ингэлээ гээд бид хятадруу алх сvхээ бариад дайрах нь хайшаа юм, хилээ хаагаад харилцаагаа зогсоох нь ч бас хайшаа юм. харин хєгжиж байгааг нь, дэлхийн хараанд єртєж байгааг нь ашиглаад /ашиглуулчихгvйхэн шиг/ хєрш найз орон гэж єєрсдийнх нь зангаар харицаж байгаад дагаад хєгжидєгч юм уу, ер нь л ухаантай байх хэрэгтэй байх.

За энэ бvгд яг болчоогvй л байна, гэхдээ 2008 он бараг боллоо. Монголын гэгдэх дээрх зvйлсээ алдахгvй байх нєхцєл байдлыг бvрдvvлж болох байсан том боломж 2006 он дуусчлаа.
Одоо тєр засаг нь ямар байдалтай байгаа билээ. Хvмvvсийнх нь амьдрал ч энэ асуудлыг хєєцєлдєхтэй манатай л байгаа байх. Гэсэн хэдий ч бид чадах чинээгээрээ, дор бvрнээ, хийж чаддаг юмаараа Монголын нэрийг, Монголын єв соёлыг дэлхийн хvмvvст мэдvvлээд л байх хэрэгтэй болов уу. Мэдvvлж байгаа хvмvvс ч бага сага байгаа л байх. Баабар гуайн монголын тvvхийн номыг гадныхан их л сонирхож байгаа сурагтай, бас саяхан хэвлvvлсэн энэ номных нь товчлол болох зурагтай сэтгvvл 20 гаруй орны хэлээр гараад чамгvй зарагдаж байгаа гэнэ. Гэх мэтээр єєрсдийн хийж чаддаг юмаараа, ж.нь: бичих дуртай нь ном сэтгvvл, блог ч хамаагvй бичиж, илтгэдэг нэг нь яриж, гадаадаар аяладаг нь Монгол гэсэн футболокоо ємсєх гэх мэт., Монголынхоо нэрийг хvмvvст алхам тутамдаа таниулж байх нь зvйтэй. Цаашлаад Монголоо хятадад дээрэлхvvлэхээргvй болтол нь хєгжvvлэхийн тулд эх орноо гэсэн чин сэтгэлтэйгээр єєрсдийгєє бэлдээрэй залуусаа.