2007-05-21

бизнес хийх нь

Танд юу ч байхгүй байсан ч, та ямар нэг зүйлтэй болж болно.

Аав: Би чамайг миний санал болгох охинтой гэрлүүлмээр байна.
Хүү: Би өөрийнхөө хүссэн хүнтэй гэрлэнэ ээ.
Аав: гэхдээ миний санал болгох охин Билл Гэйтсийн охин ш дээ.
Хүү: аан, тэгвэл ч өөр хэрэг шүү... за тэгье.

Аав Билл Гэйтс дээр очив.

Аав: Би танай охинд нөхөр болох хүн оллоо.
Билл Гэйтс: Манай охин гэрлэхэд арай л эрт байна.
Аав: Гэхдээ тэр залуу Дэлхийн Банкны дэд захирал шүү дээ.
Билл Гэйтс: аан, тэгвэл ч өөр хэрэг шүү... за зөвшөөрлөө.

Аав Дэлхийн Банкны ерэнхий захирал дээр очив.

Аав: Танайд дэд захирал болгож болох нэг залуу байна.
захирал: Манайд дэд захирал больё гэсэн хүмүүс зөндөө байгаа.
Аав: Гэхдээ тэр залуу Билл Гэйтсийн хүргэн шүү дээ.
захирал: аан, тэгвэл ч өөр хэрэг шүү... за авья.

Танд юу ч байхгүй байсан ч, та ямар нэг зүйлтэй болж болно. Гагцхүү таны бодол зөв байх хэрэгтэй.

2007-05-03

Энэ дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг

Доорхыг нэг номны блог дээрээс хуулж тавилаа. Их энгийн энэ жишээ маш хөөрхөн санааг хэлж байгааг та сонирхоод үзээрэй. Санаа ч гэж дээ, бид нар амьдралд сонсож л байсан энгийн мэт боловч чухал сургаалуудын нэг гэж бодож байна.

Палестинд “Галелей”, “Сөнөсөн” хэмээх хоёр тэнгис байдаг. Галелейн тэнгис нь маш цэнгэг устай, олон төрлийн загастай гэнэ. Мөн эрэг дээрх олон янзын өвс ургамал энэ тэнгисийг чимдэг бөгөөд энэ тэнгис ч тэдгээр ургамал, моддыг тэжээдэг.

...Иордан гол энэхүү тэнгисд цутгадаг юм. Энэ голын эрэг хавиар нь олон хүмүүс аж төрж, мөн ан амьтад, араатан жигүүртэн ч олноороо амьдардаг үнэхээр сайхан газар билээ. Иордан гол тэрхүү үзэсгэлэнт тэнгисийг дайран өнгөрч Сөнөсөн тэнгист мөн цутгадаг.

Гэвч Сөнөсөн тэнгист Галелейн тэнгистэй адил үсрэн цовхчих загас, салхинд хийсэх навчис, шувуудын жиргээн, хүүхдүүдийн инээд хөөр аль аль нь байхгүй. Энэ тэнгист хүн амьтан ирдэггүйн учир нь энд ямар ч амьдрал байдаггүй.

Энэ зэргэлдээ хоёр тэнгисийг юу ийм их ялгаатай болгоно вэ?

Иордан гол аль алинд нь сайн ус цутгадаг, тэдгээр тэнгисийн байрлаж байгаа газар ч бас гол шалтгаан биш.

Хамгийн гол ялгаа нь, Галелейн тэнгис Иордан голыг хүлээн аваад өөртөө байлгаад байдаггүйд байгаа юм. Иордан голоос орж байгаа ус болон гарч байгаа ус нь тэнцүү хэмжээтэй байдаг.

Харин нөгөө тэнгис нь орж ирсэн усыг хадгалаж өөр тийш гаргадаггүй юм. Эхний тэнгис өөрийн усыг байнга сэлбэдэг тул цэнгэг устай хэвээр оршин тогтнодог. Харин энэ тэнгис өөрөөсөө дусал ч ус гаргаж сэлбэдэггүй. Магадгүй үүнээс ч болж түүнийг Сөнөсөн тэнгис хэмээн нэрлэсэн болов уу.

Палестинд хоёр өөр тэнгис байдаг билээ. Энэ дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг.

Та хамгийн сүүлийн өгүүлбэрээс энэ жишээ юу хэлээд байгааг ойлгосон байх тийм үү. Дээр дурьдсанаар энэ талаар бид сонсож л байдаг, гэсэн ч би энийг унших хүмүүст үүнийг ахиад нэг сануулахад илүүдэхгүй болов уу гэж бодлоо. Яагаад гэвэл би таныг Удаах тэнгис шиг дотроо бохир, сөнөсөн нэгэн биш байж, харин эхний тэнгис шиг цэвэр тунгалаг байгаасай гэж хүсэж байна. Энэ бол зүгээр нэг сургаал төдий зүйл биш, амьдралд зайлшгүй тохиолддог байгалын зарчимуудын нэг юм.

Үүнтэй холбогдох ганц хоёр зүйр үг бас олоод тавичлаа шүү. Утгийн хувьд ерөнхийдөө адилхан. Шууд махчлаад орчуулвал:

“It is more blessed to give than to receive“ - Авахаасаа өгөх нь илүү ивээлтэй

- Авахаасаа өгөх нь илүү буянтай , - Авахаасаа өгөх нь илүү сайхан

It is better for you to give than to only receive - Зөвхөн авдаг байх биш бас өгдөг байх нь илүү дээр.

"The more you give, the more you receive" - Хэдий чинээ Та өгнө, төдий чинээ Та авна.


Жич: Монголын иймэрхүү утгатай ямар зүйр үг байдаг билээ, миний санаанд ерөөсөө орж ирсэнгүй. Хэн нэг мэддэг хүн байвал коммэнт үлдээчүүл баярлана шүү : )