Харин одоо цагт бол ном өдөрт хэдэн мянгаараа хэвлэгдэж байна. Ном ховор биш болчихсоон. Гэхдээ Монголын хувьд тэр хэвлэгдэж байгаа тоо нь хэдэн араваар хэлэгдэх байх л даа. Бас хөдөө орон нутгаар, Улаанбаатарын ч ихэнх улсын 11-жилийн сургуулиуд хуучны адил сургуулийн ном хэрэглэж л байгаа. Бас номонд тэр болгон хүссэнээрээ мөнгө зараад аваад байя гэхэд санхүүгийн хувьд хангалттай биш хүн ч олон байгаа байх. Гэхдээ энэ материаллаг байдалын асуудлуудыг энэ удаад эс тооцоод номон дээр бичих бичихгүй байх талаар өөрийн бодлоо бичиж байгаам.
Номыг ер нь яах гэж уншдаг вэ? Мэдлэг, мэдээлэл авах гэж. Номыг яах гэж авдаг вэ? унших гэж, мэдлэг олж авах гэж буюу тэр цаасыг, түүн дээр буулгасан үгнүүдийг АШИГЛАХ гэж л авдаг. Жишээлбэл, хэлний ном үзэж байгаа бол дасгалуудыг нь бөглөж, шинэ үгнүүдийг цээжилхэд амараар доогуур нь зурж
Энд жишээ дурьдхад, Америкийн бага, дунд, их, дээд сургуулиудад үздэг сурах бичигүүдийг анзаархад номны нэг нүүрийг босоо 3 хуваавал үүний 2/3 дээр нь агуулга бичигдсэн байдаг. Үлдсэн 1/3 хэсэгт нь бичиж тэмдэглэх зай орхиж байгаа нь тэр юм байна гэж би (үнэнийг хэлхэд) таасан. таалтандаа ч итгэлтэй байгаа. бас нэг жишээ гэвэл, зарим бэстсэллэр (их хувь амжилттай зарагдсан) номнуудын нэртэй, тухайн номнууддаа зориулсан тодруулагч, үзэг, харандаа, баллуур гэх мэт зүйлүүдийг дагалдуулж зардаг юм билээ.
Монголд маань тэр коммунисмийн 'тушаалт' сургаалыг ой тойндоо ортол хэлүүлсэнээс болж номон дээрээ бичихгүй байх нь зөв гэсэн баримтлал одоог хүртэл байдаг, бас өнөө үеийн ядуу, материаллаг зүйл хангалуулын биш байгаагийн гайгаар олон сурагч оюутан залуус номоо мэдлэг олохдоо ашиглахдаа санаа зовох биш, аль болох цэвэр хэрэглэж (үнэндээ хэрэглэсэн болж байгаад) дараа жилийнхэндээ зарж мөнгөө эргүүлж олж авах зорилгоор номыг ашиглахдаа санаа зовох нь их байдаг.
Тиймээс ном бол одоо ховор судар бичээс биш, хүн амьдралдаа олон зүйлийг мэдэж, мэдлэгтэй болсоноор амжилттай амьдрахад нь хэрэглэгддэг (ашиглагддаг) мэдээлэл агуулсан цаас билээ. Энэ хэрэг болдог эд зүйлийг хайрлаж хадгалалгүй, ашиглаарай. Нэмж хэлхэд, зөвхөн ном гэлтгүй ямар ч эд зүйлсийг хайрлаад, гамнаад, хадгалаад байлгүй өөртөө хамгийн үр ашигтайгаар АШИГЛАЖ байх нь зүйтэй биз.
Жич: энэ "номон дээр бичих" асуудал миний хувьд өмнөх бичлэгт дурьдагдсан гаж жишигүүдийн бас нэг жишээ байж болно гэж бодож байна. Гаж биш юмаа гэхэд үр ашигтай жишиг лав биш ээ.