2008-04-05

Байгалийн цаг

Доорхыг уншаад, хүн байгалийн цагаар унтаж байвал эрүүл мэнд зөв голдиролдоо орж, урт наслах юм байна гэж бодлоо. Өөрөөр хэлбэл, нар жаргахад унтаад, нар мандахад босож сурвал хэрэгтэй юм шиг байна шүү. Нар жарганаа гэдэг чинь байгалийн гэрэл унтарч, нар мандахад гэрэл асч байгаа гэсэн цаанаасаа зохицуулагдсан эд шиг байгаа юм.

Урт наслалтын гормон

Олон төрлийн өвчин, хор­той хоргүй хавдар, наснаасаа эрт хөгшрөх, стресс зэргээс биднийг хамгаалж байдаг гормон болох мелато­нины хоногийн хэрэгцээний 70 хувь нь чухамдаа шөнийн ца­гаар боловсруулагдаж байд­гийг судалгаагаар тогтоо­жээ.

Ме­латониныг боловс­руулдаг булчирхай тархинд байдаг. Мелатонин өдөр шөнө ээлж­лэхэд бие организмын да­сан зохицолд тусалж, өвөл бо­лоход амьтдыг ичээнд нь оруулж, шөнө биднийг оронд маань оруулдаг. Биднийг гүн нойрондоо байх үед мела­тонин ажилдаа орж, эд эсийг сэргээж, өвчилснийг нь ана­гааж, эрхтнүүдийг маань бэхжүүлж байдаг ажээ. Ме­латонин нь эд эс, ДНК-г за­далж байдаг чөлөөт тогтвор­той тогтворгүй молекулуудыг хамгийн хүчтэй шингээгч, исэлдэлтийг эсэргүүцэгч, байгалийн хамгийн хүчтэй дархлаа тогтоогч юм. Оросын ШУА-ийн өндөр наслалтыг судлах нийгэмлэгийн ерөн­хийлөгч, профессор Влади­мир Анисимов тайлбарлах­даа “Хэрэв энэхүү гормоныг ялгаруулагч булчирхайг био­логийн цагтай зүйрлэвэл, мелатонин нь түүний явалтыг хангагч дүүжин нь юм. Дүү­жингийн савлалтын далайц буурахад аажимдаа цаг зогс­дог шүү дээ” гэжээ. Нас ахи­хын хэрээр гормоны ялга­руулалт буурна. “Дүүжин­гийн” савлагаа улам сулран суларсаар, элдэв өвчинд өртөмтгий болж, хөгшрөлт эхэлнэ. Энэ бол хөгшрөлтөд нөлөөлөх нэлээд гол хүчин зүйлсийн нэг юм. Лабора­торийн амьтад дээр хийсэн туршилтаас үзэхэд, өдрийн гэрэлтэй байх хуга­цааг нь зохиомлоор уртасга­хад, амьтдын эд эсүүд нь гэмтэж, хөгшрөлтийн үйл явц хурдасч байв. Ингэж туршилтын амьт­дын мелатонин боловсруулах хэмнэлийг зохиомлоор алдаг­дуулахад амьдрах хугацаа нь 20 хувиар хорогдож байжээ.

Италийн доктор У.Пьер­паолли тэргүүтэй эрдэмтдийн хийсэн туршилтаар хөгшин амьтдад мелатонин хийхэд тэдний амьдрах хугацаа 25 хувиар уртасч байсан байна.

Хүмүүс дээр иймэрхүү туршилт хийгээгүй боловч, дээрхийг баталж байгаа то­моо­хон судалгааны ажлууд байна. Жишээлбэл, байнга шөнийн цагаар ажиллаж бай­гаа хүмүүс мелатонины архаг ду­тагдалд орсон байдаг. Үүний улмаас эдгээр хүмүүс зүрхний титэмт судасны өв­чин, цусны даралт ихсэх, судас хатуурах, таргалалт зэрэг өвчинд нэрвэгдэх эрс­дэл ердийн хүмүүсээс 40-60 хувь илүү байдаг гэнэ. Энэ бүх хүчин зүйлс хүний амьд­ралыг богиносгож байдаг ажээ.

Та шөнө дөл болтол компью­терийн дэргэд сууж, үүр цай­тал ном уншин эсвэл шөнө­жин нойроо хугаслан зугаа цэнгэл хөөж байна уу? Зөөв­рийн гэрлээ асаалттай нь юмуу эсвэл цонхны хөш­гөө таталгүй их хотын шөнийн гэрэлд унтаж байна уу? Хэрэв тийм бол шаардлагатай хэм­жээний мелатонин хэмээгч гормоноо таны бие организм аваагүй гэдэгт итгэлтэй байж болно. Чухамхүү илүүдэл гэрэл­­түүлэг нь том хотуудын оршин суугчдын амьдралыг богиносгох бас нэг хүчин зүйл болж байна гэж эрдэмтэд үзэж байна. Тийм болохоор “гэр­лийн бохирдол” гэсэн тусгай нэр томъёо хүртэл хэрэглэх болжээ.

Залуу байхад энэ бүхэн эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй боловч байгалийн жамаар ме­латони­ны боловсруулалт буурах үед нойр муудах, ядаргаанд орох зэрэг асуудал үүсдэг байна.

Д.Ариун

gogo.mn -ees