2009-10-07

МОНГОЛЧУУД дэлхий дээр Германчуудын дараа орох хамгийн RACIST хүмүүс үү?? !!



Racist, Racism гэж арьс өнгөөр ялгаварлах үзэл гэж орчуулагддаг ч ..
жинхэнэ утга нь, үндэс угсаа, гарал үүсэлээр нь ялгаварлах (ялгаварлан гадуурхах) үзэл гэсэн илүү өргөн хүрээтэй.

Монголчууд ер нь яс юман дээрээ одоо үед дэлхий дээр байгаа хамгийн racist хүмүүс юм шиг санагдах юм.

Ийм үзэл бол бараг эрт үед л хамгийн зөв байсан байх.. тэгээд сүүлд Германчууд Еврей үндэстэнийг ийм үзэлээр гадуурхаж хоморголож алсан нь, одоо хүртэл хамгийн аймшигтай, бас уучламгүй зүйл байж, одоо хир нь Германчуудыг дэлхий нийтээрээ буруутгахад хүргэж, ийм үзэлтэнгүүд хоцрогдож, өөрсдөө гадуурхагдах болсон.

Гэтэл Монголчууд, эргэн тойрныхоо улс үндэстэн (Хятад, Солонгос, Япон, г.м.), бас Монголд байгаа гадаадуудыг, төдийгүй өөрсдийн ах дүү үндэстэнгүүд (Өвөр Монгол, Казак, Уйгар, Буриад, г.м.) -ийг ямар ч ухаангүй үзэн ядаж, гадуурхах юм.


Racism бол өнөө цагт хоцрогдсон үзэл!


Үндсэрхэг үзэл гэдэг бол өөрийн үндэстэнээ хайрлах үзэл болхоос, бусад үндэстэнүүдийг үзэн яддаг үзэл биш.