2013-04-21

стратегийн ордуудынхаа ашгийг хэзээ жинхэнэ утгаар нь хүртэх болдоо

Манайхан ОТ, ТТ энтр гэсэн стратегийн ордуудынхаа ашгийг хэзээ жинхэнэ утгаар нь хүртэх болдоо. Ингэж гэрээгээ шинэчлэж байгаа нэртэй булаацалдаад байвал доорх түүх ойрхон л байх шиг. 


Төв Африкийн бүгд найрамдах улс гээд бий.  Францын колони байсан энэ орон дөрвөн сая хүнтэй, Украин шиг том газартай, алмааз, газрын тос, боксит, урааны нэлээд нөөцтэй, дэлхийн хамгийн ядуу газар. Энд уул уурхай огт хөгжөөгүй. Францчуудын ашиглаж байсан алмаазны уурхай бий нь үе үеийнхний удирдлага нарын зодооны ганц талбар. Төрийн эргэлт хийсэн нэг нөхөр улсаа Төв Африкийн хаант улс болгон зарлаж өөрийгөө эзэн хаанд ч өргөмжилж байсан. Улс төрийн тогтворгүй энэ газар өрнөдийнхөн хөрөнгө оруулалт хийхээс айдаг. Хийнгүүт нь л булааж авахаас гадна хоорондоо булаацалдаад төрөө эргүүлнэ байлдана, ер нь сүйдийг нь хутгана. Иймээс байгалийн баялаг руу нь хэн ч “шунадаггүй”. Сүүлийн хэдэн жил хятад, солонгосчууд гэнэдэн байгалийн баялагт нь нэлээд эрчимтэй хөрөнгө оруулаад эхэлсэн чинь дараагийн гарын төрийн эргэлт хийх шалтаг боллоо. Шинэ эзэн шудрага явдал тогтоохын тулд гадны хөрөнгө оруулагчидтай хийсэн бүх гэрээг эргэж харан өөрчлөнө гэдгээ зарлав. Яаж ч шинэчлээд одоо тийшээ хэн ч очихгүй биз. “Арьсны өнгө өөр боловч ааш үзэл нэгтэй дээ хөө” гэсэн нэг интернациональч дуу байдагсан. 

эх сурвалж - http://baabar.niitlelch.mn/content/5019.shtml