2014-07-16

Монголын эмзэг бүлгийн хүүхдийн төлөө амиа алдсан Швейцарийн иргэн Изабелла Збигнер

Швейцарийн иргэн И.Збигнер 2008 онд Монголд асрамжийн газар байгуулж дөчөөд хүүхдийг асарч байжээ. Харамсалтай нь байр нь шатсаны улмаас хүүхдүүдээ гаргатал нэг хүүхэд дутуу байсан аж. Асрамжлагч эмэгтэй түүнийг хайж шатаж байгаа байшинд орж амиа алджээ. Харин нөгөө хүүхэд нь өөр газар байсан гэдэг. Энэ тухай материалыг МУСГЗ, сэтгүүлч Г.Жамьян цуглуулж байгаа гэнэ.
-Швейцарийн иргэний тухай материал цуглуулж байна гэсэн?
-Миний мэдэхээр 2007 онд Швейцарийн иргэн Изабелла Збигнер асрамжийн сургууль байгуулж, буян хийж байсан.
-Гэр бүлийн байдал ямар байсан бол?
-Хорин хэдхэн настай. Швейцарт аав ээж нь байдаг. Хайртай залуутай, хүүхэдгүй эмэгтэй байсан.
-Та энэ эмэгтэйтэй яаж танилцав?
-Би анх гадаадын эмэгтэй асрамжийн газар байгуулж, хүүхдүүдийг хооллож, ундаалж, хичээл ном зааж, эцэг эхээс нь дутуугүй асрамжилж байгаа тухай сонссон. Тэгээд газар дээр нь очиж сурвалжилсан юм. Тэгэхэд их сайхан ааштай, ялдамхан, царайлаг охин байсан. Ингээд хүүхдүүдтэй нь уулзаж ярилцаад сонинд сурвалжлага гаргаж байсан. Тэнд сургуулийн өмнөх насны, сургуулийн насны дөчөөд хүүхдүүд байсан.
-Асрамжлагч, хүүхдүүдийн харьцаа ямар байв?
-Асрамжийн газартаа хүүхдүүдийн эцэг эхийг байнга дуудаж уулздаг. Хүүхдүүдийн талаар байнга зөвлөлдөж ярилцдаг, ээжээс нь өөрцгүй ээж болсон эмэгтэй байсан юм.
-Золгүй явдал хэзээ болсон бэ?
-2007 оны хэдэн сард билээ... Гэнэт нэгэн орой асрамжийн газрын дүнзэн байшин нь шатсан. Нэлээд том дан байшин байсан.
-Шатаж байгаа байшинд хэдэн хүүхэд байсан бол?
-Тэр үед хориод хүүхэд байсан гэдэг. Хүүхдүүд ихэнх нь унтаж байсан. Байшин шатаж эхлэхэд том хүүхдүүд нь гарчихсан. Изабелла ч өөрөө гарч амжсан. Тэгээд хүүхдүүдээ бүртгэтэл гурван хүүхэд дутсан. Тэрээр дутуу хүүхдүүдийг аврах гээд галын машинууд ирэхээс өмнө хүүхдүүдийг аврах гэж оролдож. Хүүхдүүдийг нэрээр нь дуудаад "Миний хүүхдүүд хаана байна" гээд улалзсан гал руу орсон гэсэн.
-Дотор нь хүүхэд байхгүй байсан юм уу?
-Хоёр хүүхэд байсан. Түүнийгээ гаргаад, дахин нэг хүүхдийг олохоор буцаад орсон байгаа юм. Гэтэл нөгөө хайгаад байсан хүүхэд нь өмнө гарчихсан өөр газар байсан юм билээ. Ямар ч байсан хүүхэд эндээгүй.
-Яг яаж амиа алдсан юм бол?
-Хүүхэд хайж яваад утаанд хордоод, байшин дотроо ухаан алдаж. Галынхан хайх хугацаанд байшин нь нурж нас барсан юм шүү дээ.
-Гал гарсан шалтгааныг тодруулсан уу?
-Юунаас болсныг нь тогтоогоогүй. Ойр хавьд нь олон гэр байсан. Хүмүүсийн яриагаар цахилгааны холболт нь буруу хийснээс гал гарсан болов уу гэсэн таамаг байсан.
-Одоо хүүхдүүд нь хаа явна?
-Одоо томчууд нь төгсөөд явчихсан. 2007 оны явдал шүү дээ. Багачууд нь тэндээ байгаа. Шинээр их сайхан байшин баригдсан.
-Тэр байгууллага нь байгаа юм уу?
-Байгаа. Тэр асрамжийн газрын хүүхдүүд нь ажил үйлсийг нь үргэлжлүүлээд их сайхан сурч хүмүүжиж байгаа.
-Төр, засгаас ямар нэгэн шагнал, хүндэтгэл үзүүлсэн үү?
-Ямар ч анхаарал тавиагүй. Хэдэн сурвалжлагч төвийн хэдэн сонинуудад их бичсэн. Сурвалжлагчид "Гадаадын хүн ирж монгол хүүхдийн амийг аварч амь эрсдлээ" гээд бичээд байсан. Би ч олон удаа бичсэн. Тэгсэн чинь ямар ч арга хэмжээ аваагүй.
-Танд энэ тухай ямар материал байна. Юунд ашиглах вэ?
-Надаас өөр материал цуглуулж яваа хүн бий. УИХ-ын гишүүн Д.Энхбатын эхнэр Оюунцэцэг гэж эмэгтэй байгаа. Тэрээр энэ хүнийг алдаршуулахын төлөө хандивын данс нээсэн. Бид нар нийлээд ядаж хөшөөг нь босгохоор хөөцөлдсөн. Асрамжийн газрын өмнө хөшөөг нь босгож энэ охиныг мөнхжүүлэх гэсэн. Хэн ч зөвшөөрөөгүй. Газар ч өгөөгүй. Дурсгалын самбар босгох гэсэн бас л бүтээгүй.
-Одоо ямар ажил хийх гэж байна?
-Швейцарийн хөгжлийн агентлаг гэж байдаг. Тэдэнтэй холбогдоод чадвал Швейцар-Монголын найрамдлыг харуулсан уран сайхны кино, чадвал ном бичих бодолтой байна. Номонд орох материалаа цуглуулж байгаа. Номыг бол гаргачих байх. Харин кино бүтээхэд зардлын асуудал бий.
-Аав, ээж нь хаана байна?
-Нутагтаа байгаа. Эндсэнийх нь дараа захиа ирүүлж байсан.
-Тэр үед ирээгүй юм уу. Талийгаачийг хаана нутаглуулсан бэ?
-Талийгчийн шарилыг нутаг руу нь явуулсан. Эцэг, эхийг ңь Монгол руу уриагүй юм билээ.
-Манайхан яагаад ингэж хөндий хандсан юм бол?
-Би үүнд одоо хүртэл гайхдаг. Дөч, тавиад хүүхдийн ирээдүйг амиа алдан байж одоо ч гэрэлтүүлж байгаа хүний тухай хэн ч дурсахгүй байна. Тухайн үедээ шашных гэж буруутгаж байсан явдал ч гарсан. Тэрээр шашин номлодоггүй байсан.
http://www.medee.mn/main.php?eid=2856

a young lady who served in mongolia lost her life. This message catched my eye and so i read the whole article and thought it might be worth to drop a line in my post. (To clear the Confusion befor it comes up: We don’t now this lady)
This young lady (31) was serving there with a mission. She helped in a home for abused and handicaped kids. As a young christian she left home to go to mongolia. After 8 years of ministring to this poor kids, she got challenged. A fire broke out in the house. This brave women saved many of the kids, and sacrified her life. All the kids are safe and she lost her life. This reminds me on passage in the bible, it says: Greater love hath no man, or woman than this, that a man, or a woman lay down his life for his friends. (John 15:13)
Thank you Isabelle Sieber, for this worthwhile example. May the Lord receive you in his arms and reward you for all your ministry you have done in this world.