2006-10-22

эх оронч vзэл

Daraahiig Ogo's blog-t baisniig unshlaa. Tegeed ene ni nadad ch mun taalagdsan tul enehuu niitleliig bi ch bas niitlen, niited unshuulahiig huslee ..

Yй олноороо харьд одож нх юм сурч, их мєнгєтэй болж ирээд Монголоо хєгжvvлнэ гэнэ. Энийг яаж батлах вэ? Ихэнх хvн мэргэжлээсээ єєр, мэргэжил шаардагдахгvй ажил хийж, Америкт гэхэд л эмч хvн очоод ачигч, математикч мах, ногоо хэрчигч, инженер хvн асрагч хийж, бас мексик голдуу цагаачидтай багагvй єрсєлдєж байх жишээтэй. Би ч тэдний нэг явсан. Эмч эмнэлэгт ядаж сувилагч, инженер хvн засварчин хииж мэргэжил чадвараа тэлэх бололцоо бага байна. Хувь хvмvvс маань санхvvгийн хувьд одоогоор хожиж байгаа мэт боловч vндэстний эрх ашгийн vvднээс харвал монголчууд бид ирээдvйд хожигдож мэдэх нь. Тэд маань их мєнгє илгээж байна. Ахдvvдээ маш их тус болж байна. Даанч тэр мєнгєний нэлээдийг баар, шоундаа идэж уугаад дуусгаж сайндаа л машин болгоод унаж байна. Харьд хєлсєє дуслуулж, хvнийг царайчилж олсон мєнгєєр нь эргээд гадаадын vйлдвэрлэгчдийг тэжээж байна гэсэн vг. Тоног тєхєєрємжєє хаягдал тємєр хэмээн хятадуудад зарчихсан болохоор архи найруулж бусдыгаа хордуулахгvй л бол эх орондоо юм хийхэд амаргvй байна. Оймс нэхээд 500Т-єєр зарна гэвэл хятадууд ЗООТ-ийнхєєр цохино.

Гадагшаа гарсан монголчуудын турvvч нь эргэхээр цаг болсон. Гэвч тэд алга. Тэднии зарим нь буцах битгии хэл одоо монгол руугаа буцна гэснийгээ євчтэй хvн байх гэж гайхаж сууна. Хvvхдээрээ явсан нь харьд дасч байна. Хариад юу хиих вэ гэж тэд их ярьдаг. Бас Монгол дахь эрvvгийн нєхдєл байдлаас их айж байна. Хотод ессєн хvvхдvvд аав ээж найз нєхдєє санахаас биш монголын хаа нэгтээ байгаа уул, гол, тал, нуурыг зvvдлэх биш/аав ээж нь нутгаа vзvvлээгvй л бол/.Тэдний заримд цемент бол хаана ч адилхан.

Нэгэн цагт торийн хар хайрцагт байсан охид маань дэлхийгээр нэг бэлчиж явна. Тэгэхээр тэр хайрцагт юу байдаг юм, бvvмэд. Уг нь манайх шиг vндэстэн нєхєрт гарч, хvvхэд гаргаагvн охидоо харьд нлгээх нь эмгэнэл. Yвдэстний эрх ашгаас давсан хvний эрх байх ёсгvй гэвэл фашист гэгдэх биз. Тэгвэл vндэстэнг vрэн таран хийвэл хэн гэгдэх вэ?! Америкт 10 жил бангаа залуу "Монголд 2 байртай болсон ч, харин 2 хvvхэдтэй болсонгvй" гэж хэлж байсан. Єєрєєр хэлбэл мєнгє монгол хvvхднйг орлохгvй гэсэн санаа цухалзуулж байна.

Америкт настангууд асрамжийн газарт насны намраа тухтай єнгєрєєдєг учраас ур хvvхэдгvй байлаа гээд нэг их санаа зовох юмгvй байдаг. Харин монголчууд нутагтаа ясаа тавина гэдэг. Энэ нь хvч тамираа дуустал, євгєн эмгэн болтлоо харьд сууна, харь орныг хєгжvvлнэ гэсэн vг битгий болоосой.

Харьд гарсан асар олон монголчууд, одоо гарахаар зэхэж байгаа хvмvvс идэр насандаа эргэн ирж монголоо хєгжvvлнэ гэдэг нь vнэн. ßпончууд, солонгосчууд 2-р дайны дараа америк явж ирээд японыг хогжvvлсэн юм шиг манаéõан ярьдаг. Арай ч тиймгvй юм билээ. Нєгєєдvvл нь эргэж ирэх бèø, харин тэндээ жапаантаун, корейтаун байгуулаад vлдчихсэн, нилээд нь оргvй уусчихсан. Япон чинь тэднээс ємнє хамаг юмаа єєрсдєє хийдэг орон байсан, тиймдээ л дэлхийн дайн хийлцэж агаар, газар, усанд АНУ-тай ана мана байлдаж байсан билээ.
Филиппин, пакистан зэрэг олон орны хvн амын нилээдхувь нь цагаачилж ажилласаар мєн ч удаж байна. Жишээ нь америк хvн хєгшрєхєєрєє фнлиппин асрагч хvvхнvvдийн гарт очдог гэмээр. Гэвч дээрхн орнуудын ихэнх хvний амьдрал ядуу хэвээр. Монголчууд бид ирланд vндэстний туулсан, туулсаар яваа шиг тvухийг эхлуvлчихээд байгаа мэт. Ирландууд америк руу цагаачилж эхэлсээр 500 жил болжээ. Их ч мєнгє гуйвуулсан байх. Аав ээждээ эргэж ирэхгvй гэж хэлээд явсан хvн байхгvй биз. Гэвч тэд усанд хаясан давс шиг уусчээ. Америкт ирланд цусыг ямар нэгэн хэмжээгээр агуулсан хvн 60 сая байгаа гэдэг. Ирланддаа одоо зєвхєн 3-хан сая ирланд хvн vлджээ/манайх 2.5 сая хvнтэйгээр, тэр тусмаа орон орон руу цацах аянаар эхэлбзл хэд маань vлдэх бол/. Ирланд залуус одоо ч америк руу ирсээр байдаг юм билээ. Гэтэл одоо Ирланд олон орны, жишээ нь Дублин 50000 хятад цагаачтай болжээ. Английн эрхшэзлд орсон хойд Ирландад бvvр ч цєєхєн ирланд хvн vлдэж тэндээ vндэстний цєєнх болов. Олон сая ирланд цагаачдын гуйвуулсан байх ёстой олон тэрбум доллар наалдаж Ирланд улс цойлсон юм байхгvй. Ирландууд кельт хзлээ ч мартжээ. Тэр мєнгийг технологи vйлдвэрлэлд биш гол тєлєв идэж уухад зарцуулсан бололтой. Ирланд биш америк хєгжсєн. Ирланд ^дийн засгийн чадавхиараа Грек, Португалийн зиндаанд, Европдоо хойгуур ордог юм. Грек гэснээс Грек, Монгол хоёр цагтаа ц&пгижявсныг дэлхш мэднэ. Одоо хоёулаа унтаж байна. Грекийн их нутаг Анатолийн хойг одоо Турк гэдэг улс болж хойч vе нь грек байснаа мартаж, євєг дээдсээ Монголоос нvvж очсон гэж андуурах болжээ.

Америкийн бєєрєнд наалдсан, бас АНУ vvссэн єдрєєс хойш сая сая хvнээ ажиллуулсаар ирсэн/одоо 30-аад сая цагаач нь бий гэдэг/ Мексикт одоо болтол ихэнх хvний амьдрал ядуу байгаагаас мянга мянгаараа америкийн хилийг єдєр шєнєгvй нууцаар давсаар. Америкийн дэлгvvрийг мексикийн бйш, далайн цаадах хятадын бараа дvvргэж байна. Уг нь тэд АНУ-ын дараа ордог хvчирхэг, удахгvй гvйцнэ гээд ханхалзаж баймаар. АНУ-д хэдэн зуун жил хvмvvсээ ажиллуулаад байгаа Мексик гялалзаагvй байхад монголчууд бvгдээр гадаадад гарч ажиллаад ч эргээд улсаа хєгжvvлж чадах уу?
Гэртээ хоол хийхээс тєвєгшєєн биеийн амрыг харж, хvvхдvvдээ айл айлаар хэсvvлж, тэднээрээ хоол зєєлгєж идээд баяжсан айл байдаггvй бололтой. Сvvлдээ бvур балайраад эх орноо тvрээслээд баяжъя гэсэн ухуулга хийж явдаг хvмvvс ч бий болжээ. Энэ нь ээжийгээ мєнгєтэй хvнд тvрээслэнэ гэснээс ялгаа юу байна.

Монгол улсад монгол vндэстний дєнгєж 25%буюу 2.3 сая нь байна. Монголчууд биологийн насжилтаараа залуугаараа байгаа vндэстний нэг гэж тооцогддог тул 500 сая хvртэл vржих нєєцтэй юм. Гэтэл залуугаараа тєрєл арилжиж мэдэх нь. Сайхан сайхан бvсгvйчvvд 4-5 хvvхэдтэй биш, 4-5 дипломтой залуу насыг барж байна. Ээмэг зvvсэн хєвгvvд олширвол удалгvй гомо , лесби хэмээх манингууд залгаж мэдэх тул хvний єсєлтєнд бас саад болно гэсэн vг. Сvvлийн 10-аад жилд гадагшаа яваад ирээгvй хvмуvсийн тоо Монголд тєрж байгаа хvvхдvvдийн тооноос олон дахин давж эхэллээ. Манайхан орон зайгаа vлдээн vнэн чанартаа дvрвэж асар олноороо харьд одсоор. Аймаг, сумын тєвийнхэн ч Улаанбаатар "хот улс" руу дvрвэн бєєгнєрч тэндээсээ дэлхийн аянд мордож ард нь асар их нутагтэдний орон зай, тэдний тєрvvлээгvй vр хvvхдийн орон зай vлдэх нь. Нэгэнт охид хєвгvvд маань удаан хугадаагаар явсан болохоор тэдний vлдээсэн орон зай руу, нутагтаа хзт чихэлдэж, хэт халууцаж байдаг орныхон цуваад эхэлбэл яах вэ, тэднийг байлгаач гэвэл яах вэ. Энэ хоосон хашаанд чинь ирж бууя гэвэл яах вэ. Хадны мангаагаар битпш айлга гэх биз. Тэдний хувьд Монгол диваажин шиг санагдах ч юм бил vv. Хэрвээ монгол хvнтэй Монгол улсыг ирээдvйд байлгана гэж байгаа бол одооноос бодох хэрэгтэй мэт. Зээл, тусламжаа ямар ч дарамтгvйгээр цуцалчихдаг Орос шиг их гvрэн битгий хзл пvvс компани ч цаашид бидэнд таарахгvй биз.

Дэлхийгээр нэг цагаачилсан монгол гэх эрээвэр хураавар хvмvvс 2000 жилийн дараа эргэж ирээд бас израйлийн тvvхийг эхлvvлэх vv. Энэ бол хvсэхээр хувь заяа биш байх. Саявтар Улаанбаатарт дvрвэгсдийн асуудлаар олон улсын хурал болсон байна лээ. Могол, Хазар/тэдний бэсvд зэрэг монгол овгийнхон/, Халимаг мэтийн хvний нутагт байгаа ах дvvсээ авах цаг ирвэл тэд туслах гэж байгаа бол ч яахав. Харин захын дvрвэгсдийг авчрах асуудлыг тавивал оронд нь єєрийн ах дvvсийг авчиръя гэсэн асуултыг бид сєргvvлэн тавнх ёстой. Бидэнд ч монгол гаралтай гэж vзэгдсэнийхээ тєлєє хядуулж, гадуурхагдаж ирсэн ах дvvс байна.
Америкчууд талибанчуудыг хєєхєєр Афганистанд ирэхэд зэр зэвсэг муутай хазарууд цэргvvддээ гутал гуйж байсан гэдэг. Узбекууд нь Узбекстан, Туркээс, ТажикуудТажикстан, Иранчуудаас, пуштунчууд пакистан, арабуудаас зэр зэвсэг авч байхад хазарууд ганцаардаж байсан. Иранчууд хэцvv хvнд vед тажикуудад/афганы/ зэвсэг, нисдэг тэрэг єгсєн атлаа єєрсдиинх нь тєлєє олонтаа байлдаж ирсэн хазаруудад Хомеинийнхоо зураг илгээж байсан гэдэг. 1941 оны євєл Сталин халимагуудыг ачааны вагонд чихээд /тал нь замдаа хєлдєж, дарагдаж амь насаа алдсан/ Монголын хилийн ойролцоо авчирч цєлєєд байхад Чойбалсан тэр боломжийг ашиглах нь битгий хэл тэднийг огт сонирхохгvй байсан тул тэд сибирьт 10-аад жил болоод харийн нутаг руу буцаад явчихсан... Харамсалтай нь монголчууд бие биенийг татах биш тvлхэх юм даа.

Зарим хvмvvс євєр монголчуудаас жийрхэж, тэднийгээ хятад гэх нь холгvй байдаг/Хятадууд тэднийг маань хятад болсон гэж vзээгуй байхад шvv дээ/. Ар монголыг чєлєєлєхєд олон зуун євєр монгол нрж амь биеэ хайрлалгvй оролцсоныг тэд мэддэггvй юм байх даа. Хэдэн жилийн ємнє Орхоны эрэгдээр Хархорины хэдэн залуус "Хотонтынхонтой алалцана" гэж хєлчvvрхэж байхтай би таарч билээ. Далайн цаана байгаа нэгэн монгол харь эзэндээ нєгєо монголоо сэмхэн гvтгэн ажлаас нь халуулж байсан нь ганц тохиолдол биш.Амьдрах орон зайгаа тэлэхийн тєлєє тэмцэл дэлхийд улам хvчтэй єрнєж байхад харин бид орон зайгаа vлдээн харьд, тэдэнтэй чихэлдэхээр одож, vлдсэн нь виза хєєцєлдєх хоорондоо газар нутгаа хайргvй сэндийчиж байна гэвэл хэр хэтрvvлэг болдог бол.

Дэлхийг удирдаж явсан ундэстэн хvний нєєцєндєє ийм хайнга хандаснаас эцэст нь хулан тахь шигээ /ялгаатай нь сайн дураараа/ тарж, цєєрч, уусч манж хєршиннхєє хойноос мордвол ичмээр, бас хvн тєрєлхтєнд ч харамсалтай бус уу. Бидэнд одоо vндэсний vзэл, vндэсний vйлдвэрлэл хоёр ус, агаар мэт дутагдаж байна.

7 comments:

Anonymous said...

mash unen yum bichsen baina shuu. mongolchuud maani eniig unshaasai. yalanguya ter gadaadad amidarch baigaa humuus..

Anonymous said...

hi sainaa,

Anonymous said...

saihan niitlel bolson bna.

Anonymous said...

Одооны монгол орныг хар! Ямар байна. Энэ төрийг авч яваа хүмүүсийг хар! Гадаадад байгаа бид монголынхоо тухай уншиж сонсох болгонд зүрх маань шимширч байна. Гэхдээ бидэнд найдвар байгаа, Хэзээ нэгэн цагт энэ үе дуусна. Бидний(залуучууд) үе эхэлнэ. Энэ бол цоо шинэ үе байх болно. Тиймээс бид одооноос бусад залуучууддаа сануулж уриална. Бид өөрсдийн хүрээгээ улам бүр тэлнэ. Бүх дэлхийгээр тарсан тэр монголчуудыг нэгтгэн нэгэн үзэл санааны дор авчрана. Өнөөдөр монголд байгаа ихэнх залуус маань үүнийг анзаарахгүй байна. Аргагүй л дээ, орчин нь тийм юм чинь. Цаг нь ирэхээр бид одоогийн энэ үеийн толгой дээр цахиур хагалан гарч ирнэ. Тэр үед гадаадад байгаа, бүх монголчууд эх орондоо ирнэ. Тэр үед л Миний монгол, Бидний Монгол цойлон хөгжих болно.
Тэгэхээр бүгдээрээ үүнийг илүү олон хүнд тарааж илүү олон хүнийг нойрноос нь сэрээе!

Anonymous said...

ter ogo geed baigaa khunii chini blogiig orj unshmaar baina.
khayagiig ni uldeegeech.

Anonymous said...

Khooye khooye end yuo yuo bicheed baina.
Naad uls ekh oron khogjil geed zuiliig chini demjij baina .
Kharin .....?????????
Ээмэг зvvсэн хєвгvvд олширвол удалгvй гомо , лесби хэмээх манингууд залгаж мэдэх тул хvний єсєлтєнд бас саад болно гэсэн vг.
............................
Oilgokhgui baina shuu ?
Chi bolon chinii ene medeeleliig avsan Ogo genuu ?
Gomo lesbi gesen jalganii bodloo geegeesei gej bodoj baina.
Delkhii yertonts tsaana chini khogjood baina.
Ingej jijigkhen setgej bolokhgui shuu dee.

Алхан Bold said...

Alkhana Boldiin 2004 ond bichsen niitlel baina. www.themongols.ning.com –oos uz.