2006-11-24

Баабар залуучуудад хандаж :

-Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун тvрvvний асуудал бол єєрсдєє хєл дээрээ босч ирэх юм шvv гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дvvрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нvvрэллээ ч гэдэг юм уу, тvмэн проблем байна. Гэхдээ залуу хvний нэгдvгээр асуудал бол чи єєрєє хєл дээрээ л босох. Хєл дээрээ босоогvй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгvй. Баялгийг яаж бvтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн тvрvvнд бод. Солих оймсгvй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гvйгээд байх хэрэггvй. Оймсоо нєхчих, дараа нь санхvvгийн хувьд эцэг эхээсээ хамааралгvй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мєнгє тєгрєг єг, сансарт пуужин нисгэ, тийм vv. Тєр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шvлэг бичээд хэрэггvй. Тvvнээс ємнє нийгэм дэхь єєрийн байраа олох нь чиний тэргvvн зорилт шvv. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье.

1 comment:

Anonymous said...

http://tugsjargal.blogspot.com/2006/10/blog-post_03.html