2008-10-30

Crop Circle in Mongolia


Нөгөө харь гаргийнхан хийгээд байна гэлцдэг тарайн талбай дээрх янз бүрийн геометрийн логик дүрснүүд байдаг даа. Гэхдээ яг харь гаргийнхан хийсэн нь батлагдаагүй л дээ. Харин ихэнхийг нь хүмүүс урладаг болох нь тогтоогдсон байсан. за тэр ч яахуу.  

Манай Монголыг маань харин харь гаргийнхан нь ч юм уу, эсвэл нөгөө уран гартан (уран хадланч?, уран өвс цавчигч? хаха ..) нь тоосон бололтой. Тоогоод байх ч юу байхав. Энэ жил Монголд арай нэг дорвитой юм хийгдэх шиг болсон Атар аянг мялаасан ч юм билүү. 

ямартай ч нөгөө алдарт Crop Circle гэдэг тариан талбай дээрх дүрсийг сийлжээ. Jeroen Nooter нь хадланч Чулууны хамтаар, Сэлэнгэ аймгийн нэгэн талбайд Арга Билэг (Билиг?) дүрсийг бүтээсэн байх юм.
 
Нээх онцын хэрэгтэй эд биш юм шиг боловч, гоё сонин л бна. Энийг үзэх гэж нутгийн ойролцоох хүмүүс зөндөө л очоо биз. Цаашдаа жил болгон ингэж хийгээд, тэр нь газар аваад аймаг болгонд хийдэг болоод, бүр давраад уралдаан энтр болоод (хаха), тэгээд жуулчид бас ирж үзээд ... тэгсэн чин Англи иймэрхүү crop circle их хийж гадныханы сонирхолыг татдаг шиг, газар нутгаар хавигүй том Монголд энэ crop circle нь газар аваад балай авбал одоо яанаа ... гэж мөрөөдхөд сонирхолтой л байна. хэхэ.  


За ер нь юутай ч, энэ ганц арга билэг тэгж их том нөлөө үзүүлэхгүй байлаа ч, нүдэнд харагдаж, биед наалдхааргүй жижиг нөлөө, соёлыг мэдрүүлж л байгаа. ядаж л тухайн тариалангийн талбай байдаг орчны баг, баригад, сумынхан юмыг арай өөрөөр харж, бас сэтгэдэг болох байлгүй дээ гэж хийсвэрхэн горьдоё доо.

8 comments:

Pearle Deppsu said...

woow, ёстой гоё хийжээ. хэхэ, энэ яг харь гаригийнхан байхаа

гүй ээ, гэхдээ яасан гоё хийгээ вуу. үнэхээр таалагдаж байна

Anonymous said...

Гоёо хийсэн байна ш дээ Магадгүй жуулчид татах ч юм билүү тээ

sanakae said...

Хайран тариа. Нэг шуудай бол байсан байх

Anonymous said...

eniig ochij harval bas sonin l bhda, ymar medremj turuh bol

Anonymous said...

Ургацаа хураахдаа зүгээр нэг хураахгүйгээр ингэж хураавал илүү сонирхолтой, бас сүүлд нь харахад үлдсэн будаагаа хураамааргүй санагдах байхдаа. хэхэ

Anonymous said...

saihan sanaa bna shuu

3apaa said...

Хэ хэ яахавдээ... Зугаатй л юм.

Anonymous said...

Hudlaa baih aa. Naadhiig chini Photoshop deer 10 minutiin dotor l hiichih ed haragdaj baina. Yalanguya ehniih ni unemshilgui bolson baina.