
Харин Америкийн томоохон ТВ сувгуудын нэг ABC-ээр цацагддаг, олон үзэгчтэй Jimmy Kimmel Live! шоу нэвтрүүлгээр манай Элбэгээг доог тохуу болгож гаргасан нь олон Монголчуудад таалагдаагүй байсан. Бүх зураг дээрээ нүүрээ халхалуулж, олон үзэгчдийн инээдийн бай болсон. Үүгээр зогсохгүй, ердийн Америкчууд Монголыг Хятадын нэг хэсэг гэж боддог нь түүний нэвтрүүлгээр Элбэгээг Хятадын байгаль орчныг хамгаалан тэмцэгч байсан болгож гаргаснаас мэдэгдэж байна. Гэхдээ олны танил ТВ хөтлөгч улс даяар цацагдах нэвтрүүлгээ бэлдэхдээ Монголыг судалж үзэлгүй, шууд Хятадын нэг хэсэг гэж гаргасан нь хариуцлагагүй санагдсан.
Тиймээс, МУ-ын иргэн хүний хувьд Jimmy Kimmel-ийг холбогдох шүүхэд өгч Монгол улсын болон, МУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийг сэргээлгэхийг Монгол улсын төр засгийн холбогдох байгууллага эсвэл АНУ-д суугаа элчин сайдын яаманд хандаж санал болгон уриалж байна.
Нээх сүржигнэсэндээ биш ээ. Обамад нүүрээ халхлуулсан зураг шуугиан тарьж, олонд танигдаж байгаа бол, үүн дээр нь дөрөөлж нэр хүндээ сэргээлгэхийн хажуугаар давхар PR хийж, Монголыг ерөнхийлөгчтэй тусгаар улс гэдгийг дахиж мэдүүлж яагаад болохгүй гэж!