2011-09-26

Jimmy Kimmel-ийг шүүхэд өгч давхар PR хийе!

Өнгөрсөн долоохоногт манай ерөнхийлөгч Элбэгдоржийн нүүрийг Обама гараараа халхалж дарагдсан зураг хэсэг шуугилаа. Одоо ч хуучирч амжаагүй байна. Зураг ингэж санамсаргүйгээр дарагдсан гээд Обамаг муулаад яалтай билээ. Харин ч Монголыг мэддэггүй байсан зарим хүмүүс Монголыг сонсож, бүр ерөнхийлөгчтэйг нь хүргэл мэдэж авсан байна лээ.


Харин Америкийн томоохон ТВ сувгуудын нэг ABC-ээр цацагддаг, олон үзэгчтэй Jimmy Kimmel Live! шоу нэвтрүүлгээр манай Элбэгээг доог тохуу болгож гаргасан нь олон Монголчуудад таалагдаагүй байсан. Бүх зураг дээрээ нүүрээ халхалуулж, олон үзэгчдийн инээдийн бай болсон. Үүгээр зогсохгүй, ердийн Америкчууд Монголыг Хятадын нэг хэсэг гэж боддог нь түүний нэвтрүүлгээр Элбэгээг Хятадын байгаль орчныг хамгаалан тэмцэгч байсан болгож гаргаснаас мэдэгдэж байна. Гэхдээ олны танил ТВ хөтлөгч улс даяар цацагдах нэвтрүүлгээ бэлдэхдээ Монголыг судалж үзэлгүй, шууд Хятадын нэг хэсэг гэж гаргасан нь хариуцлагагүй санагдсан.

Тиймээс, МУ-ын иргэн хүний хувьд Jimmy Kimmel-ийг холбогдох шүүхэд өгч Монгол улсын болон, МУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийг сэргээлгэхийг Монгол улсын төр засгийн холбогдох байгууллага эсвэл АНУ-д суугаа элчин сайдын яаманд хандаж санал болгон уриалж байна.

Нээх сүржигнэсэндээ биш ээ. Обамад нүүрээ халхлуулсан зураг шуугиан тарьж, олонд танигдаж байгаа бол, үүн дээр нь дөрөөлж нэр хүндээ сэргээлгэхийн хажуугаар давхар PR хийж, Монголыг ерөнхийлөгчтэй тусгаар улс гэдгийг дахиж мэдүүлж яагаад болохгүй гэж!

13 comments:

KULA said...

i agree

Anonymous said...

Demjij bna. Newtruulgiin bichlegiig mongolchuddaa taraay

Ayanchin said...

тэр мэдлэггүй сэтгүүлч, уг тв-ийг бүхэл бүтэл улс үндэстэнг доромжилсон хэргээр ОУ шүүхэд өгч ПР хийж яагаад болохгүй гэж... ахиухан мөнгө нэхэмжлэх хэрэгтэй

Оюунбодол said...

хуучираагүй байгаа дээр нь

Anonymous said...

yaaag zow ystoi demjij bna deeduul ni sonsoosoi bilee

Dalai said...

yag odoo l hiih heregte demjij bn!!!

Unknown said...

Санаа нийлж байна. Нөгөө хэдэд нь одоо яаж дуулгамаар юмбэ дээ

Оюунбодол said...

gadaad hariltsaanii yaam, zereg zarim turiin baiguullagaru bas USA dahi Mongoliin elchinruu web-r ni mail bichsen..

uur sanaa onoo bnu?

Anonymous said...

Chi yostoi tenegt ve!!! Chi hervee amerikiin televiz-n huuliig uzej harsan bol doo... Ene chin butehguiee, Amerikd "freedom of speech" neg goy yum bna shd, hervee buruu neg oron anduurch helsen bol hamaa baihgui... Mongoliig ene hun muulsan ch bolno, tegeed ene hun buruutun bolohgui... tegeed chi shuuhed uguud yu hojhiin? harin ch bid nar iluu teneg haragdana tehuu... harin bid nar shoolj eneeh yostoi baihgui yu!!! toohgui, ugaasai amerikuud uursduusui busad orniig sain meddegggui teneg uls yum daa geel baharhaal yavj baina... Ta nar uursdiinhuu sonin hevlel, televiz-n, aldaa nariig harsan uu? caak deer hurtel buun aldaatai hevlel zunduu shd... Jish: Angry_blonde geed hevlel eminem jinhen ohin bish bolj taar san shd, caak deer unen geel yavj baigaa yum daa... Mongolchuudaa hudlaa agsarhai boliy, yuch buteeguigee baij tom dugrah yamar hereg baina.

Anonymous said...

demjij baina.

Anonymous said...

Ugaasaa Jimmy Kimmel chin amerik-d baidag hunii yarih erh choloogoo ashiglan jaahan nargia bolgoj l yarisan shde, ugaasaa bainga humuusiig tegj baidag yum, shuuhed ogloo geed yu ch olohgui oorsdoo harin nargia oilgodoggui munhaguud bolj hotsorno

Anonymous said...

Hyatad ulsiih gesen negch yum yariagui bna... show deer... Jinhen Munhag mongolchuud gej ta nariig heldeg baigaa.

Anonymous said...

Нэг юм хийхгүй бол болохгүй санагдаад шинэ хуудас үүсгэлээ. ороод лайк дараад байгаарай. Мөн блог дээрээ энэ линкийг тавьсан нь дээр байхаа http://www.facebook.com/pages/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%BD%D1%8D%D0%B3-%D1%85%D1%8D%D1%81%D1%8D%D0%B3-%D0%B1%D0%B8%D1%88/197716176967260