Сүүлийн үед facebook-т тараад байгаа нэгэн статус мэссэжийг хуваалцмаар санагдлаа. Жинхэнэ "НАЙЗ" гэдгийг гоёоор тодорхойлон илэрхийлж ээ:
Найз
гэж хамт уудаг нөхрийг хэлэхгүй. Харин архи уулаа гэж загнаж зэмлэдэг
нөхрийг хэлнэ. Найз гэж хамт сууж эхнэрээ муулдаг нөхрийг хэлэхгүй.
Харин бурууг нь өөрт нь хэлж өгдөг нөхрийг хэлнэ. Найз гэж буруу ч юм
хийж байсан зөв гэж магтдаг нөхрийг хэлэхгүй. Харин амьдрал нь нурах гэж
байгааг анхааруулж сануулдаг хүнийг хэлнэ. Найз гэж буруу зүйлд
уриалдаг нөхрийг хэлэхгүй, харин зөв замыг зааж өгдөг
хүнийг хэлнэ. Найз гэж цагийн хулгайчийг хэлэхгүй. Харин цаг хугацааг
үржүүлж өгдөг хүнийг хэлнэ. Найз гэж чамайг хэтрүүлж эсвэл дутуу үнэлдэг
хүнийг хэлэхгүй. Харин байгаагаар чинь бодитой үнэлдэг хүнийг хэлнэ.
Найз гэж чиний доторх эрдэнэсийг өөр хэн ч олж хараагүй байхад олж харж
урам өгч, босгон байгуулагчийг хэлнэ. Найз гэж чамайг хэн нэгэн учраас
нөхөрлөдөг нэгнийг хэлэхгүй, харин хэн ч биш байхад чинь сонгосон хүнийг
хэлнэ. Та хэдэн найзтай юм шиг байна?
No comments:
Post a Comment