2007-11-08
Гаж Жишгүүд 2
- Эмнэлэгт уг нь эмчлүүлэх гэж очдог байтал, харин ч эсрэгээрээ өвчин аваад буцдаг болж ээ:
Манай эмнэлэгүүдийн эрүүл ахуйн байдал хангалттай сайн биш, дээр нь эмнэлэгт дандаа өвчинтэй хүмүүс очдог болхоор эмнэлэг гэж төрөл бүрийн өвчний нянгуудаар дүүрсэн газар болдог бололтой юм. Тэгээд эмчлүүлэх гэж очсон өвчтэй, сул дорой биетэй хүмүүс өвчин дээрээ нэмээд өөр өвчин тусчихдаг гэнэ. сануулж хэлхэд, ялангуяа ханиад хүрсэн биеийн эсэргүүцэл сул байх үедээ тэдгээр чанаргүй эмнэлэгүүдээр явах нь дэмий гэнэ шүү.
- Их дээд сургуульд, бүр дунд сургуульд ч ялгаагүй оюутан сурагчид маань хичээлийг биш авилгалыг сураад төгсөх юм:
Бид нар авилга, хээл хахууль гэхээр л нөгөө муу улс төрчид, төсвийн байгууллагийн ажилчидыг л дурьддаг. Тэд их хэмжээгээр авилга авдаг бол, манай нөгөө ардын багш нар чинь олуулаа авилга авч нийт хэмжээгээрээ нөгөө хэдтэйгээ хүчтэй өрсөлддөг байна. Бас дээр нь мэргэжлийн авилгачдыг бэлтгэж байна. Монголын аймаг хотуудад хийсэн нэгэн судалгаагаар, судалгаанд хамрагдагч нийт авилга өгөгчдийн 36% нь "багш"-д авилга өгсөн гэсэн гэнэ.
- Машинд нь суухдаа аваарын бүсээ бүсэлвэл "сүртэй Сүнжидмаа вэ" гэсэн нүдээр харах нь элбэг байдаг шүү. Монгол хүний гүндүүгүй зан гээл юм болгон дээр тэр зангаараа хандах гээд байдаг бололтой:
Нэг удаа такси бариад, урд суудалд нь сууж бүсээ бүсэлвээ. Тэгээд таксинаас буугаад хартал цагаан цамц маань бүслүүрний ороор хав хар болчихсон байж билээ. Тэгээд бодхоор бараг хүн болгоны сууж байдаг таксинд бүслүүр ашигладаггүй юм бол үлдсэн хичнээхэн хувь нь аваарын бүслүүрийг аврах бүслүүр ёсоор нь ашигладаг юм бол доо. Энд нэмээд дурьдхад, үүнд тэр гүндүүгүй зангаас гадна "санаа зовох" буюу нэрэлхүү зан бас нийтлэг байдаг байх.
- Давсаг чангатайгаас гадна, заваан "цэвэрч" Монголчууд
Даяарчлалд хөл тавьсан ч, жорлон дээрээ зогсдог Монголчууд:
УБ-д нийтийн бие засах газар олох гэсээр "ЮБи"чүүд (Улаанбаатарчууд [нээрээ нэрээ өөрчлөөд Утаанбаатарчууд болчлуу?]..) маань давсаг чангатай болсон гэцгээдэг. Гадуур жорлон олох гэж ингэж зовдог юм байж маргаашаа бодохгүй олдсон хэдийгээ олдсон дээр нь хайр найргүй ашиглахыг нь яана. Хувийн ариун цэвэрээ бодож байгаа нь гээд суудаг жорлон дээр зогсож бие засна. Эмэгтэйчүүд хүртэл өндөр өсгийтэй гуталтайгаа суултуур дээр нь гишгэнэ. Хүн болгон гишгээд байхаар бохир байхаас ч яахав. Харин хүн болгон арчаад цаасаа дэвсэж суугаад байвал арай л өөр баймаар юм. Банзан жорлон дээр гишгэж биеэ засдаг эртний дадлаасаа салаагүй байгаа юм болов уу?
... За баахан машины бүс, жорлонг хэрхэн зөв ашиглах талаар гарын авлага биччих шиг боллоо (хэхэ). Гэхдээ мэдээж энэ бол зүгээр нэг жижигхэн жорлон ванн, жалга хонхорын асуудал биш өнөөгийн Монголчуудын ерөнхий сэтгэлгээ, ухамсар, хөгжлийн болохгүй байгаа асуудлуудын хэдхэн жишээ шүү дээ.
Өөр ингэж жишиг болоод хүмүүс бүр анзаархаан ч больсон иймэрхүү гаж зүйлс зөндөө л байдаг даа. Та бас нэмэрлээрэй.
2007-09-20
To all who live outside of Mongolia, will you ever go back?
харин тэр дунд нь нэгэн Америк оюутны бичсэн нь таалагдаад энд тавьж байна. (шууд англиар нь тавьж байгаад уучлаарай, гэхдээ гадаадад байгаа хүмүүст зориуллаа.)
:
So I couldn't read all of the messages but I got the jist of it. Everyone is either die hard, "yes, I will return to help" or "no, I am comfortable here in America, why would I leave?" I am an America who went to Mongolia last year for 5 months to study and do some research. I will be returning to Mongolia next year, for the whole year, to do research on tourism and conservation. I will be back many many times in my life. I am especially intersted in the welfare of nomadic people and the effect of globalization on their lives. I am going there to help because Mongolia has a very dear place in my heart for an uncountable amount of reasons. I am not Mongolian but I feel that I have a duty to contribute and help MOngolia pull itself up by the bootstraps so that it can help its citizens and become the great country that it once was and should be. MONGOLIA NEEDS HELP! there is no doubt about that. I WILL BE STEPPING OUT OF MY COMFORT ZONE, especially since I don't know the language fluently! I don't understand social norms or mannerisms, and I HATE FAT AND CYY-TAI TSAI! but I eat it everyday and I try not to step on toes and I try not to be an ugly American. Although you are all entitled to your opinion to return or not to return (I understand the whole wage and education thing) I was very sad to hear that there are a number of Mongolians who are afraid of being uncomfortable, afraid of leaving their "THINGS" in america to make the beautful country of Mongolia a better place. life is not about being comfortable, its about taking a risk, creating meaning, and making a contribution. Of all the cultures in the world, I feel that Mongolians are one of the closest and it is heart breaking that I can see myself in Mongolia for a large part of my life, yet there are many Mongolians who themselves have become the ugly, selfish, fat American and are unwilling to change their ways. I think of the Lost Boys and what they went through, and what they are doing here in America so that they can go back to their country and make it live-able. I am sorry if America has made you so cynical about your country. I am sorry if American has made you selfish and "comfortable." I am sorry that you don't understand the magic of your culture, the land, and the people. I am sorry because you are missing out on something that you, as an educated person, have the ability to speak out about, to make better. I am sorry that you are unwilling to make a difference in this world. I am sorry that you have to look down on your country with disgrace and shame (so much that you say FUCK and MOGNOLIA in the same sentence.) Without the help of outside educated people, Mongolia will never prosper. I am sorry that you are willing to leave your past for something as miserable as wealth and material posessions that are meaningless, full of greed, and will never give you the fulfillment you seek.
Youre probally thinking that I have no right to say what I said, I do't know anything. But if I want to return to help, to make sacrifices, and live in the Outnee Bair where I take cold showers and the toilet never flushes, then I think I know a hell of a lot more than you.
Stand up for your country you pussies!
............
someone asks: Are you a missionary?
she replies: No. I have no religions affilation of any sort.- I am a student from Colorado who studies marketing, geography, tourism, conservation, and sustainable development. I am returning to Mongolia for a year on a grant. I am passionate. I have no other motives but to help.
............
life is not about being comfortable, its about taking a risk, creating meaning, and making a contribution.
2007-08-22
авъяас
Britain's Got Talent гэх Английн танигдаагүй авъяастанг тодруулдаг риалити шоу-г мэдэх биз. Энэ Connie гэдэг 6 настай охин үнэхээр төрөлхийн гайхалтай хоолойтой юм аа. авъяасаа гэж..
..тэгээд тэр авъяасыг нь тодруулаад дэмжинээ гэж..
Хөгжилтэй орнуудад иймэрхүү шоу нэвтрүүлгүүд олон байх юм аа. тэгээд энийгээ бүр том шоу бизнес болгоод сайхан хөгжүүлчих юм. Авъяастангуудаа сайхан дэмжээд дэлхийн хэмжээний одууд болгочих юм.
Монголд дээр үед байсан "Монгол Гайхамшиг" (билүү?) гэдэг нэвтрүүлэг энэтэй төстэй байсан байх. одоо бүр мартагдчижээ. Монголд маань ийм нэвтрүүлэг сайхан хөгжчихвөл гоёос гадна их хэрэгтэй юм шиг. Шалгарсан, бас гадаад хэлтэй авьяастангуудаа гадаадын ийм нэвтрүүлэгт нь оруулж сориж үзэхгүй юу : ) юмыг яаж мэдхэв, Амархүү шиг од болчих ч юм билүү, ядаж л Монголын нэр дуулдаад байвал болоол явчийш д, хэхэ.
Монголд бас "Оддын эрэлд" гэдэг дуучин шалгаруулдаг нэвтрүүлэг байсан ш дээ. тэр ч бас дажгүй л нэвтрүүлэг байсан ш д, харин одоо бас алга л болчих шиг боллоо доо.
Товчхондоо бол ийм нэвтрүүлэг Монголд ашигтай сайхан л шоу бизнес санагдах юм даа. Oдоо чинь Энтэртейн бизнес их ашигтай болсон зуун шүү дээ, гэж..
2007-05-21
бизнес хийх нь
Аав: Би чамайг миний санал болгох охинтой гэрлүүлмээр байна.
Хүү: Би өөрийнхөө хүссэн хүнтэй гэрлэнэ ээ.
Аав: гэхдээ миний санал болгох охин Билл Гэйтсийн охин ш дээ.
Хүү: аан, тэгвэл ч өөр хэрэг шүү... за тэгье.
Аав Билл Гэйтс дээр очив.
Аав: Би танай охинд нөхөр болох хүн оллоо.
Билл Гэйтс: Манай охин гэрлэхэд арай л эрт байна.
Аав: Гэхдээ тэр залуу Дэлхийн Банкны дэд захирал шүү дээ.
Билл Гэйтс: аан, тэгвэл ч өөр хэрэг шүү... за зөвшөөрлөө.
Аав Дэлхийн Банкны ерэнхий захирал дээр очив.
Аав: Танайд дэд захирал болгож болох нэг залуу байна.
захирал: Манайд дэд захирал больё гэсэн хүмүүс зөндөө байгаа.
Аав: Гэхдээ тэр залуу Билл Гэйтсийн хүргэн шүү дээ.
захирал: аан, тэгвэл ч өөр хэрэг шүү... за авья.
Танд юу ч байхгүй байсан ч, та ямар нэг зүйлтэй болж болно. Гагцхүү таны бодол зөв байх хэрэгтэй.
2007-05-03
Энэ дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг
Доорхыг нэг номны блог дээрээс хуулж тавилаа. Их энгийн энэ жишээ маш хөөрхөн санааг хэлж байгааг та сонирхоод үзээрэй. Санаа ч гэж дээ, бид нар амьдралд сонсож л байсан энгийн мэт боловч чухал сургаалуудын нэг гэж бодож байна.
Палестинд “Галелей”, “Сөнөсөн” хэмээх хоёр тэнгис байдаг. Галелейн тэнгис нь маш цэнгэг устай, олон төрлийн загастай гэнэ. Мөн эрэг дээрх олон янзын өвс ургамал энэ тэнгисийг чимдэг бөгөөд энэ тэнгис ч тэдгээр ургамал, моддыг тэжээдэг.
...Иордан гол энэхүү тэнгисд цутгадаг юм. Энэ голын эрэг хавиар нь олон хүмүүс аж төрж, мөн ан амьтад, араатан жигүүртэн ч олноороо амьдардаг үнэхээр сайхан газар билээ. Иордан гол тэрхүү үзэсгэлэнт тэнгисийг дайран өнгөрч Сөнөсөн тэнгист мөн цутгадаг.
Гэвч Сөнөсөн тэнгист Галелейн тэнгистэй адил үсрэн цовхчих загас, салхинд хийсэх навчис, шувуудын жиргээн, хүүхдүүдийн инээд хөөр аль аль нь байхгүй. Энэ тэнгист хүн амьтан ирдэггүйн учир нь энд ямар ч амьдрал байдаггүй.
Энэ зэргэлдээ хоёр тэнгисийг юу ийм их ялгаатай болгоно вэ?
Иордан гол аль алинд нь сайн ус цутгадаг, тэдгээр тэнгисийн байрлаж байгаа газар ч бас гол шалтгаан биш.
Хамгийн гол ялгаа нь, Галелейн тэнгис Иордан голыг хүлээн аваад өөртөө байлгаад байдаггүйд байгаа юм. Иордан голоос орж байгаа ус болон гарч байгаа ус нь тэнцүү хэмжээтэй байдаг.
Харин нөгөө тэнгис нь орж ирсэн усыг хадгалаж өөр тийш гаргадаггүй юм. Эхний тэнгис өөрийн усыг байнга сэлбэдэг тул цэнгэг устай хэвээр оршин тогтнодог. Харин энэ тэнгис өөрөөсөө дусал ч ус гаргаж сэлбэдэггүй. Магадгүй үүнээс ч болж түүнийг Сөнөсөн тэнгис хэмээн нэрлэсэн болов уу.
Палестинд хоёр өөр тэнгис байдаг билээ. Энэ дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг.
Та хамгийн сүүлийн өгүүлбэрээс энэ жишээ юу хэлээд байгааг ойлгосон байх тийм үү. Дээр дурьдсанаар энэ талаар бид сонсож л байдаг, гэсэн ч би энийг унших хүмүүст үүнийг ахиад нэг сануулахад илүүдэхгүй болов уу гэж бодлоо. Яагаад гэвэл би таныг Удаах тэнгис шиг дотроо бохир, сөнөсөн нэгэн биш байж, харин эхний тэнгис шиг цэвэр тунгалаг байгаасай гэж хүсэж байна. Энэ бол зүгээр нэг сургаал төдий зүйл биш, амьдралд зайлшгүй тохиолддог байгалын зарчимуудын нэг юм.
Үүнтэй холбогдох ганц хоёр зүйр үг бас олоод тавичлаа шүү. Утгийн хувьд ерөнхийдөө адилхан. Шууд махчлаад орчуулвал:
“It is more blessed to give than to receive“ - Авахаасаа өгөх нь илүү ивээлтэй
- Авахаасаа өгөх нь илүү буянтай
“It is better for you to give than to only receive” - Зөвхөн авдаг байх биш бас өгдөг байх нь илүү дээр.
"The more you give, the more you receive" - Хэдий чинээ Та өгнө, төдий чинээ Та авна.
Жич: Монголын иймэрхүү утгатай ямар зүйр үг байдаг билээ, миний санаанд ерөөсөө орж ирсэнгүй. Хэн нэг мэддэг хүн байвал коммэнт үлдээчүүл баярлана шүү : )
2007-04-23
Номон дээрээ бичих үү?
Харин одоо цагт бол ном өдөрт хэдэн мянгаараа хэвлэгдэж байна. Ном ховор биш болчихсоон. Гэхдээ Монголын хувьд тэр хэвлэгдэж байгаа тоо нь хэдэн араваар хэлэгдэх байх л даа. Бас хөдөө орон нутгаар, Улаанбаатарын ч ихэнх улсын 11-жилийн сургуулиуд хуучны адил сургуулийн ном хэрэглэж л байгаа. Бас номонд тэр болгон хүссэнээрээ мөнгө зараад аваад байя гэхэд санхүүгийн хувьд хангалттай биш хүн ч олон байгаа байх. Гэхдээ энэ материаллаг байдалын асуудлуудыг энэ удаад эс тооцоод номон дээр бичих бичихгүй байх талаар өөрийн бодлоо бичиж байгаам.
Номыг ер нь яах гэж уншдаг вэ? Мэдлэг, мэдээлэл авах гэж. Номыг яах гэж авдаг вэ? унших гэж, мэдлэг олж авах гэж буюу тэр цаасыг, түүн дээр буулгасан үгнүүдийг АШИГЛАХ гэж л авдаг. Жишээлбэл, хэлний ном үзэж байгаа бол дасгалуудыг нь бөглөж, шинэ үгнүүдийг цээжилхэд амараар доогуур нь зурж
Энд жишээ дурьдхад, Америкийн бага, дунд, их, дээд сургуулиудад үздэг сурах бичигүүдийг анзаархад номны нэг нүүрийг босоо 3 хуваавал үүний 2/3 дээр нь агуулга бичигдсэн байдаг. Үлдсэн 1/3 хэсэгт нь бичиж тэмдэглэх зай орхиж байгаа нь тэр юм байна гэж би (үнэнийг хэлхэд) таасан. таалтандаа ч итгэлтэй байгаа. бас нэг жишээ гэвэл, зарим бэстсэллэр (их хувь амжилттай зарагдсан) номнуудын нэртэй, тухайн номнууддаа зориулсан тодруулагч, үзэг, харандаа, баллуур гэх мэт зүйлүүдийг дагалдуулж зардаг юм билээ.
Монголд маань тэр коммунисмийн 'тушаалт' сургаалыг ой тойндоо ортол хэлүүлсэнээс болж номон дээрээ бичихгүй байх нь зөв гэсэн баримтлал одоог хүртэл байдаг, бас өнөө үеийн ядуу, материаллаг зүйл хангалуулын биш байгаагийн гайгаар олон сурагч оюутан залуус номоо мэдлэг олохдоо ашиглахдаа санаа зовох биш, аль болох цэвэр хэрэглэж (үнэндээ хэрэглэсэн болж байгаад) дараа жилийнхэндээ зарж мөнгөө эргүүлж олж авах зорилгоор номыг ашиглахдаа санаа зовох нь их байдаг.
Тиймээс ном бол одоо ховор судар бичээс биш, хүн амьдралдаа олон зүйлийг мэдэж, мэдлэгтэй болсоноор амжилттай амьдрахад нь хэрэглэгддэг (ашиглагддаг) мэдээлэл агуулсан цаас билээ. Энэ хэрэг болдог эд зүйлийг хайрлаж хадгалалгүй, ашиглаарай. Нэмж хэлхэд, зөвхөн ном гэлтгүй ямар ч эд зүйлсийг хайрлаад, гамнаад, хадгалаад байлгүй өөртөө хамгийн үр ашигтайгаар АШИГЛАЖ байх нь зүйтэй биз.
Жич: энэ "номон дээр бичих" асуудал миний хувьд өмнөх бичлэгт дурьдагдсан гаж жишигүүдийн бас нэг жишээ байж болно гэж бодож байна. Гаж биш юмаа гэхэд үр ашигтай жишиг лав биш ээ.
2007-04-16
Гаж Жишигүүд
Yvнтэй агаар нэгэн байж болох зарим нэг гаж жишигvvд Монголд байнаа:
..Монголд,
- Хvмvvс Nokia3310 утас баридагынхаа тєлєє биш, утасаа бvрэн ашиглаж мэддэггvй байж худлаа vнэтэй утас баричаад халаасандаа мєнгєгvй байгаагынхаа тєлєє гадуурхагддаг байгаасай.
- жолоочид замын хєдєлгєєнд оролцохдоо тvрvvлж дайрч гарчаад єєрийгєє "баатар"-т тооцож онгирох биш, бусдад зам тавьж єгч хvндлvvлж баатар болдог байгаасай.
- Хvмvvс Excel унадагынхаа тєлєє биш, амьдралынхаа тєлєє зvтгэдэггvй, машин ч гvй байж нэгнийгээ муулдагынхаа тєлєє шоолуулдаг байгаасай.
- хогоо хол байгаа хогийн саванд хийсэн нэгнийгээ "аая, лаг соёлтой айн.." энэтэр гэж явуулах биш, тамхи татаж акуркы нь хол нясалж хаяад, шvлсээ хvчтэй дуугаар нулимах нэгнийгээ "аая, лаг гудамжны атаман айн" гэж явуулж байгаасай.
- Айлын хvvхдvvд мєнгєгvйдээ биш, мэдлэггvйдээ гадаадад улсын зардлаар сурах шалгалтанд тэнцдэггvй байгаасай.
- 10жилийн сурагчид хvнтэй унтаж, архи ууж vзсэнээрээ онгирох биш, тэдгээрээс vvдэх муу үр дагаварыг мэддэг, бусдыг дуурайх биш єєрийнхєє бодлоор зєв зvйлийг хийж чадаж байгаагаараа онгироосой.
- залуучууд маань McDonald-н бургер идэж, Cola ууж бусад орныг дуурайчаад єєрсдийгєє хєгжсєнд бодох биш, Айрагаа ууж, ааруулаа идэж, vvнийгээ бусад орныхоноор дуурайлгачаад єєрсдийгєє хєгжсєнд бодох болоосой.
- (vргэлжлэл бий ...)