2007-04-23

Номон дээрээ бичих үү?

Бага ангид байхад "номон дээрээ бичсэнээс нүүрэн дээрээ бич" гэсэн утгатай үгийг багш нар их хэлдэг байлаа. Эрт дээр үеэсээ ном сударыг дээдэлдэг, бас заримдаа шүтдэг ч байсан болхоор ингэж хэлэх нь ардын сургаал болоо биз. Коммунисмийн үед бас бүх оюутан сурагчид нийтийн номыг хэрэглэчээд буцааж өгдөг байсан болхоор цэвэрхэн хэрэглэхээс ч яахав. За, хуучин цагуудын хувьд номыг ингээд дурьдхад, ном цаас ховор байсанаас ингэж дээдэлж, цэвэр нямбай хэрэглэдэг байсан гэсэн өнгөц дүгнэлт хийчхэж болох байх.

Харин одоо цагт бол ном өдөрт хэдэн мянгаараа хэвлэгдэж байна. Ном ховор биш болчихсоон. Гэхдээ Монголын хувьд тэр хэвлэгдэж байгаа тоо нь хэдэн араваар хэлэгдэх байх л даа. Бас хөдөө орон нутгаар, Улаанбаатарын ч ихэнх улсын 11-жилийн сургуулиуд хуучны адил сургуулийн ном хэрэглэж л байгаа. Бас номонд тэр болгон хүссэнээрээ мөнгө зараад аваад байя гэхэд санхүүгийн хувьд хангалттай биш хүн ч олон байгаа байх. Гэхдээ энэ материаллаг байдалын асуудлуудыг энэ удаад эс тооцоод номон дээр бичих бичихгүй байх талаар өөрийн бодлоо бичиж байгаам.

Номыг ер нь яах гэж уншдаг вэ? Мэдлэг, мэдээлэл авах гэж. Номыг яах гэж авдаг вэ? унших гэж, мэдлэг олж авах гэж буюу тэр цаасыг, түүн дээр буулгасан үгнүүдийг АШИГЛАХ гэж л авдаг. Жишээлбэл, хэлний ном үзэж байгаа бол дасгалуудыг нь бөглөж, шинэ үгнүүдийг цээжилхэд амараар доогуур нь зурж, тодруулагчаар тодруулж; өөрийгөө засах хүмүүжлийн, ухамсрын төрлийн ном бол өөрт хэрэгтэй, ойлгож ухаарсан зүйлээ бас тодруулж (дараа хараад ойлгосон юмаа мартсан бол сануулахаар), хүмүүсийн хэлсэн алдартай, сургаал болсон үгнүүдийг хайрцаглан зурж; нийгэм эдийн засаг бизнесийн талын ном бол шинэ орж ирсэн санаа, чухал гэж үзсэн бодлоо тэр даруйд нь тухайн холбогдох хэсгийн хажууд бичиж тэмдэглэх гэх зэргээр та өөрийн хүссэн аргаар ТЭМДЭГлэж болно ш дээ. Магадгүй та дэвтэртээ биччихэж болно гэж бодож байгаа байх. болно нь л доо, таны л дур. Гэхдээ хамгийн чухал нь, хамгийн үр дүнтэй аргаар тэр номыг ашиглаж олж авахыг хүссэн мэдлэгээ авах нь л чухал шүү дээ. дэвтэртээ биччээд тэрийгээ харах нь үр дүнтэй байна уу, номон дээрээ яг тухайн мэдсэн хэсэгтээ тэмдэглэх нь ашигтай байна уу гэдэг нь таны өөрийн арга барилаас л хамаарна. Гэхдээ номон дээрээ шууд бичиж тэмдэглэх нь илүү ашигтай байдаг болов уу!

Энд жишээ дурьдхад, Америкийн бага, дунд, их, дээд сургуулиудад үздэг сурах бичигүүдийг анзаархад номны нэг нүүрийг босоо 3 хуваавал үүний 2/3 дээр нь агуулга бичигдсэн байдаг. Үлдсэн 1/3 хэсэгт нь бичиж тэмдэглэх зай орхиж байгаа нь тэр юм байна гэж би (үнэнийг хэлхэд) таасан. таалтандаа ч итгэлтэй байгаа. бас нэг жишээ гэвэл, зарим бэстсэллэр (их хувь амжилттай зарагдсан) номнуудын нэртэй, тухайн номнууддаа зориулсан тодруулагч, үзэг, харандаа, баллуур гэх мэт зүйлүүдийг дагалдуулж зардаг юм билээ.

Монголд маань тэр коммунисмийн 'тушаалт' сургаалыг ой тойндоо ортол хэлүүлсэнээс болж номон дээрээ бичихгүй байх нь зөв гэсэн баримтлал одоог хүртэл байдаг, бас өнөө үеийн ядуу, материаллаг зүйл хангалуулын биш байгаагийн гайгаар олон сурагч оюутан залуус номоо мэдлэг олохдоо ашиглахдаа санаа зовох биш, аль болох цэвэр хэрэглэж (үнэндээ хэрэглэсэн болж байгаад) дараа жилийнхэндээ зарж мөнгөө эргүүлж олж авах зорилгоор номыг ашиглахдаа санаа зовох нь их байдаг.

Тиймээс ном бол одоо ховор судар бичээс биш, хүн амьдралдаа олон зүйлийг мэдэж, мэдлэгтэй болсоноор амжилттай амьдрахад нь хэрэглэгддэг (ашиглагддаг) мэдээлэл агуулсан цаас билээ. Энэ хэрэг болдог эд зүйлийг хайрлаж хадгалалгүй, ашиглаарай. Нэмж хэлхэд, зөвхөн ном гэлтгүй ямар ч эд зүйлсийг хайрлаад, гамнаад, хадгалаад байлгүй өөртөө хамгийн үр ашигтайгаар АШИГЛАЖ байх нь зүйтэй биз.

Жич: энэ "номон дээр бичих" асуудал миний хувьд өмнөх бичлэгт дурьдагдсан гаж жишигүүдийн бас нэг жишээ байж болно гэж бодож байна. Гаж биш юмаа гэхэд үр ашигтай жишиг лав биш ээ.

4 comments:

Эрхэс said...

Монголын одоо үе болоод өнгөрсөн үеийн нийгмийн холбоотой, сонирхолтой сэдэвүүд нилээд бичих юм аа өөрөө.
Сонирхолтой байлаа. Нээрээ л манай залуучуудад номын амтанд орж суух дутаад байгаа юм даа.
Би нэг их номон дээр бичихээс айж байсанаа санахгүй байна. Гэхдээ балын харандаагаар бичдэгийг бодвол их бага хэмжээгээр эмээдэг гэсэн баталгаа байж болох юм аа.
За тэгээд эрдэмийг сурч хэрэгтэй болохын төлөө залуусаа өөр өөрийнхөө боломжоор сурцгаана шүү
Бусад нь ч яах вэ, сурч л байвааал гэж...

Оюунбодол said...

yer n ihenh humuus baliin harandaagaar bichdeg baihaa. tehde ingeh n zuv shde te, buruu bichchuul, balruuldchaal..

nomon deeree bich geheer l noorog tsaas shig saarachina gej bas yu baihav, uurt l oilgomjtoi haragdaj baival.

ungu ungiin balaar (harandaagaar) todruulah bas zugeer yum shig ee, ungu bolgon n uur uur sanaatai. ulaan n chuhal, tsenher n meduushtei, gedeg ch yumu, hehe..

Javkhlan said...

монголд одоо хэр ном хэвлэж зарж байгаа билээ. хэдэн төгрөгийн үнэтэй байдаг билээ бас л бодох л асуудал.

Оюунбодол said...

harin ter asuudliig bodoj uzeed, materiallag asuudlig tur ilgasii gej bichsen bhgu yu da..
tehde tsuuhun ch bsan, sain l ashiglaj baival zugeer shd, uul n..